400 төгрөгөөр зорчигч тээвэрлэгчдэд хариуцлага тооцно
Нийтийн тээврийн үйлчилгээний тариф өчигдрөөс эхлэн 100 төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ “Автобус 3″компаниас бусад нь үнээ 400 төгрөг болгон нэмжээ. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газраас том оврын автобусны үнийг албан ёсоор нэмэх шийдвэр гараагүй. Тиймээс үнээ нэмсэн автобусны жолоочид торгууль ноогдуулах юм байна. Хэрэв зорчигч нар 400 төгрөгөөр тасалбар авсан бол даруйхан нийслэлийн Нийтийн тээврийн газрын 321490,323176 утсаар мэдэгдэж захиргааны хариуцлага тооцуулж болох юм байна.
Ц.Сарнай
URL: