Монгол улс 8.4 их наяд төгрөгийн өртэй сар шинээ угтаж байна

d216bc9e2fdd714boriginal

Өнөөдөр намрын чуулган хаалтаа хийнэ. Хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр  гишүүд Монгол Улсын зээлийн хэмжээ хэд болж байна. Засгийн газрын зээл хэдэн хувийг эзэлж байна. Өрийн хэмжээ зохистой хэмжээнд байж чадаж байна уу?” гэсэн асуулт тавилаа.

Асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Гадаад өр УИХ-аас тогтоож өгсөн хязгаартаа байгаа. Энэ тухай сангийн сайд танилцуулсан” гэсэн бол Сангийн сайд Ч.Улаан сайд “Өр өнөөгийн үнэ 8.4 их наяд төгрөгийн өртэй байгаа. ДНБ-ийн 49.7 хувьтай тэнцэж байгаа. Төсвийн хууль болон тогтвортой байдлын тухай хуулинд нийцэж байгаа. Засгийн газрын өр  4.6 их наяд төгрөг байгаа”  гэлээ.
mnb.mn

URL:

Сэтгэгдэл бичих