Могой жилд гарсан хамгийн ноцтой бослого, тэмцлүүд
Сири
Турк
Египет
Украин
Мексик
1968 оны Мексикийн зуны олимпиос 10 хоногийн өмнө 300 гаруй оюутан, жагсагчийг амийг хөнөөсөн аллага болсон юм. Энэ аймшигт аллагын 45 жилийн ойг тэмдэглэх үеэр буюу 2013 оны аравдугаар сарын 2-нд хэдэн мянган багш, оюутнууд жагсаж, цагдаа нартай мөргөлдөн, нулимс асгаруулах хий цацсан билээ. Энэ үеэр 20 цагдаагийн ажилтан шархдаж, 20 хүн баривчлагджээ.
Ливан
Бейрут хотын Шийт шашинтнууд голдуу амьдардаг дүүрэгт суннит шашны алан хядагчид бөмбөг дэлбэлсний уршгаар 53 хүн шархаджээ. Ливаны Шийт шашинт Хезболла бүлэглэл Сирийн Ерөнхийлөгч Башир Ассадын цэрэгт туслан байлдах болсны дараа Ливанд байдаг шийт шашинтнуудын эсрэг зэвсэгт халдлагууд удаа дараа гарах болсон байна. Ливаны нийслэл Бейрут хотын иргэд энэхүү халдлагад суннит шашинт хэт даврагчдыг буруутгаж байлаа.
Испани
Испанийн Мадрид хотод ажилгүйдэл 27 хувиар нэмэгдэж, 6 сая хүн ажилгүй болсон нь түүхэнд байгаагүй дампуурал байжээ. Эрх баригчдын бослогыг эсэргүүцсэн ардчилагчид жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас 15 хүн баривчлагдаж, 14 хүн шархадсан байна.
Гаити
Гаитигийн экс ерөнхийлөгч Жан-Бертрандыг дэмжсэн иргэдийг цагдаа нар цахилгаан бороохойгоор хөөн тарааж байна. Жагсагчид өнгөрсөн оны тавдугаар сарын 8-нд шүүхийн гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Ирланд
Умард Ирландын нийслэл Белфаст хотноо Английн протестант болон Ирландын католик шашинтнуудын жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, 13 цагдаа гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Жагсагч цагдаа нар луу модон эдлэл шидэж буй энэхүү дүр зургийг энэ фотод харуулжээ. Цагдаа нар тэдгээр хүмүүсийн эсрэг гидропульт ашигласан бол уурлаж бухимдсан хүмүүс чулуу, лонх зэрэг гартаа тааралдсан зүйлсээ шидэж байсан байна.
Бразиль
Бразиль улсын хамгийн том хотууд болох Рио Де Жанеро, Сао Раулод багш нарын тэмцлийг дэмжсэн жагсаал болох үеэр эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Бразилийн Рио Де Жанерод эхлээд 5000 гаруй хүн оролцсон тайван жагсаал болсоны дараагаар нүүрэндээ баг угласан бүлэг хүмүүс дэлгүүр хоршоо руу дайрч, цагдаагийн машинд гал тавин, тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.
Энэтхэг
Энэтхэгийн үндэстний цөөнхийнхний хооронд үүссэн сөргөлдөөн, хүчирхийллийн уршгаар 35 хүн амь үрэгдсэн байна. Мөн Ассам мужийн тосгоны 170 мянган иргэн мөргөлдөөнөс зугтаж, гэр орноо орхин дүрвэжээ.
Франц
Өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг дэмжсэнийг эсэргүүцэж, хэдэн мянган хүн жагссан юм. Франсуа Олландыг огцрохыг шаардсан жагсаалын үеэр 50 гаруй хүнийг баривчилжээ.
URL: