Капитал банкныханд могой сүүлээ шарваж, модон морь булгиж цавчилсан ширүүхэн гээч юм болж байх чинь

bg21


“Капитал” банкныхан гэж ном уншуулбал таарах хэдэн нөхөр байнаа. Иргэдийн итгэлийг алдана. Луйвар хийсэн нь баригдана. Эхнээсээ шүүхээр таслагдах гэж байх шиг байна.  Ядаж байхад яр гэдэг шиг өчигдөр нэг салбар нь халдлагад өртлөө.  Бас болоогүй банкныхаа ажилчдыг  дэмжих биш утгаар нь “дарлан мөлжиж” байгаа нь өнөөдөр олон нийтэд ил боллоо.  Барцадтай байгаа энэ банкны будилантай үйл ажиллагааг эхнээс нь тоочие.

Үйлчлүүлэгчийнхээ мөнгийгиддэг

Капиталбанкныхан  үйлчлүүлэгчдийнхээ хоёр тэрбум төгрөгийг маржин арилжаанд оруулж тоглоод алдсан байх юм. Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн мөрдөн байцаагч н.Оюунбат шалгасан бөгөөд “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлын газрын дарга З.Мөнхсүрэн, дилер Х.Мандах нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Улмаар “Капитал” банкны дотоод хяналт муу, албан тушаалтнууд нь ажлаа зохих хууль журмын дагуу явуулдаагүйгүйгээс дээрх хэрэг гарсныг тогтоосон. Улмаар харилцагчдийн мөнийг олон удаагийн  үйлдэлээр өөр дансанд шилжүүлж байсныг тус банкны дотоод хяналт ажилладаггүй, хяналт хавих ёстой албан тушаалтнууд зохих түвшинд үүргээ биелүүлддэггүй, удирдлагын мэргэжлийн ур чадвар муу,  банкны ердийн үйл ажиллагаа  сул байсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.Энэ хэргийг Нийслэлийн прокурор газрын хяналтын прокурор н.Эрхэмбаяр  хянаад тус бүрт нь ял төлөвлөөд байгаа юм байна.  Тодруулбал:

“Капитал” банкны дилер ажилтай Х.Мандах нь банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  иргэн Н, А нарт онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156-р зүйлийн 156.3 хэсэгт зааснаар, мөн хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

Капитал банкны гүйцэгтэх захирал А. Ариунболд, тус банкны СУГ-ын ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн нар нь Банкны тухай хууль тогтоомж, түүний дагуу хүлээсэн албан үүргээ зохир ёсоор биелүүлээгүйн улмаас тус банк нь бусдад онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлж албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэд харилцагчдад онц их хэмжээний хор уршиг учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдахаар  болжээ. Тэднийг ирэх сарын дөрөвний өдөр шүүнэ.

Энэ бол зөвхөн илэрсэн хэрэг нь.  Одоо илэрээгүй хичнээн хэрэг байгаа бол гэж бодохоор биений хамаг шар үс босох шиг…

Нэг салбар нь  дээрмийн хэрэгт өртөх шахав

Өчигдөр Улаанбаатар их дэлгүүрийн баруун хойно байрлах “Капитал” банкны “Тавин мянгат тооцооны төв” халдлагад өртсөн байх юм. Тодруулбал Чингэлтэй дүүргийн III хороо, Энхтайваны гудамж, 21-р байр, 14 тоотод байрлах “Капитал” банкны тус салбар өглөө 08.00 цагт үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна.  Харин өчигдөр 07:20 цагийн үед хутга барьсан 25 орчим насны багтай эрэгтэй хүн дээрэмдэхыг завдаад зугтсан байна. Уг хэргийн талаарх мэдээлэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст ирсэн бөгөөд хэргийг хуулийн байгууллагад шалгаж байгаа юм.

Ажилчдаа дараталдаг нь  ХЭҮК-ин дүгнэлтээр тогтоогдсон

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч уриатай энэ банкныхан  ажилчдаа харин ч нэг дээрэлхэж, бөөрөлхөх шиг болдог гэж хэлж болно.  Дээрэлхэх, бөөрөлхөх гэдгийг сэтгүүлч би тогтоочихсон биш.  Харин тус банкны ажилчдаас тавьсан хүсэлтийн дагуу ХЭҮК-оос ажлын хэсэг гарч банкинд хийсэн  шалгалтаар тогтоогдчихсон байгаа юм. Тодруулбал  Хөдөлмөрийн хууль, Хүний эрх зэргээр 13 зөрчил илрүүлсэн байгаа юм. ХЭҮК-оос “Капитал” банкны удирдлагуудад эдгээр зөрчлөө арилгах, дарллын хэлбэрээ хөнгөвчил гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна.  Гэвч “Капитал” банкны удирдлага болоод хуулийн зөвлөх нь ХЭҮК-оос ирүүлсэн шаардлагыг үндэслэлгүй учир биелүүлэх боломжгүй гээд мэлзэж байгаа.

Энэ банкинд ажилладаг  эмэгтэйчүүд  хөөрхий утгаараа зовдог гэж хэлж болно.  Учир нь эмэгтэй ажилчидтай-3 жилийн хугацаанд жирэмслэхгүй гэсэн заалт бүхий  хөдөлмөрийн гэрээ хийдэг. Хэрвээ энэхүү заалтыг зөрчин  хөл хүнд болвол  өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, ажлаас гарах хүртлээ авсан цалингийнхаа 50 хувийг банкиндаа эргүүлэн төлөх ёстой.    Үүнийг дагаад гэр бүл төлөвлөлт утга учраа алдагдаж  үр хөндөлтийн тоо нэмэгдэж,  ажилчдийн сэтгэл санааны хохирол эрс буурах гээд олон сөрөг тал байгааг энэ байгууллага яагаал анзаарахгүй байна вэ?  Жирэмсэлбэл ажлаасаа халагдана эсвэл  үр хөндүүлнэ.  Энэ нь гэдэг нь  Монгол улсын иргэн бүрт  Үндсэн хуулиар олгогдсон  хүн амьд явах эрхтэй  гэсэн заалтыг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү?

Ажилчдаа ингэж хохироосон нь багадаад  ажлаасаа гарсан  хүмүүст өс санасан  явуургүй бодолтой хүн шиг хохироодог. “Капитал” банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр өнгөрсөн 2012 онд 80 орчим ажилтандаа хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээл олгосон байдаг. Ингэхдээ шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнийг 1 ам.метр тутмыг нь 1 сая 350 мянган төгрөгөөр тооцсон ч гэрээгээ гэнэт өөрчилж, 1 ам.метр тутмынх нь үнийг 450 мянган төгрөгөөр нэмж 1.8 сая төгрөгөөр худалдаж ав хэмээн тулгасан байна. Энэ шийдвэрийг нь эс зөвшөөрсөн тохиолдолд байрнаасаа гар хэмээн дарамталсан байдаг.

Харин зээл аваад төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийгээд өөрийнхөө хүсэлтээр  ажлаасаа гарч байгаа хүний байрыг булаацалдан ёс бус авирлаж байгаа хэрэг гарсан.  Тодруулбал: “Капитал” банкны Хүний нөөцийн ахлах ажилтнаар ажиллаж байсан Т.Ганчимэгийн хувьд банкнаас нь олгосон  зээлээр хоёр өрөө байр худалдан авч сар бүр зээлийн графикийн дагуу 730 мянган төгрөгийг төлсөөр байр ашиглалтад ороход байрандаа оржээ. Ингээд тэрбээр өнгөрсөн оны 12-р сард  өөрийн хүсэлтээр  гарах өргөдлөө өгч гэрээнд заасны дагуу зээлээ харилцагчийн нөхцөл рүү шилжүүлж, зөрүү мөнгийг нь өгье гэсэн саналыг удаа дараа гүйцэтгэх захирал А.Ариунболд, зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, тусгай активын мэргэжилтэн н.Баяраа нарт бичгээр гаргасан байна. Тэгтэл “Чи ажлаасаа гарсан учраас ажлын 3 хоногт багтаан яаралтай орон сууцаа чөлөөлж өг, хууль бус оршин суугч” гэсэн хариуг өгсөн байгаа юм. Тэрбээр “Миний хувьд орон сууцны зээлийнхээ эргэн төлөлтийг жил гаруй төлсөн. Сар бүр 730 мянган төгрөг гэхээр ойролцоогоор 9 сая төгрөг төлчихсөн байсан. Үнэхээр байраа авах гээд байгаа юм бол нэг жилийн турш төлсөн зээлийн эргэн төлөлтөө буцаан аваад байрыг нь суллаж өгье гэтэл миний энэ төлсөн мөнгийг хүртэл эргүүлэн олгохгүй гэдгийг тус банкны зүгээс мэдэгдсэн. Үүнийгээ тэд түрээсийн үнэ хэмээн тайлбарлаж байгаа. Хоёр өрөө байр түрээсэлбэл сард ийм хэмжээний төлбөр төлөх учраас төлсөн мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Уг нь би зээлийн гэрээ хийснээс түрээсийн гэрээ хийгээгүй. Мөн орон сууц худалдан авсан зээлийн гэрээн дээр ажлаас гарсан тохиолдолд байрыг нь хураан авна гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Хэрэв ажлаас гарсан тохиолдолд харилцагчийн зээл рүү шилжээд хүү нь бага зэрэг нэмэгдэх л заалт байгаа.” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл ажлаасаа гарсан хүнд өс санасан уу, эсвэл байранд нь шунаж чанаргүй зээлийнхаа балгыг бага ч гэсэн цайруулахыг завдсан уу бүү мэд, ёс бус аашилсан байгаа юм. Энэхүү ёс бус үйлдлээ “Ка­питал” банкны зүгээс үгүйсгэж, мэдэгдэл хүртэл гаргаад байгаа. Асуудал зөвхөн Т.Ганчимэг гэдэг хүнтэй холбоотой, ажлаа хаяж гарсан учир байраа хурааж авах шаардлага тавьсан гэх утгатай мэдэгдэл гаргаж, цахим хуудсаар цацсан. Энэ та­лаар хөндсөн сэтгүүлчийг хүр­тэл цагдаагийн байгууллагад өгч, шалгуулсан.

Эцсээ хүр­тэл өөрсдийгөө буруугүй хэ­мээн зүтгэсээр байгаа. Гэ­тэл банкны удирдлагууд энэ мэ­тээр мэлзэх зуураа тус банк­ны салбар хариуцсан за­хир­лаар ажиллаж байсан Г.Ойдовын гэр рүү дайрч, гэ­рийнх нь хаалгыг эвд­сэн ноцтой хэрэг гарсан.   Ингэхдээ банкны удирд­лагууд хамгаалалтын ажилч­дынхаа хамтаар дайрч, хүч хэрэглэсэн байгаа юм. Тусгай активын албаны мэр­гэ­жилтэн Баяраа, төв сал­ба­рын захирал Б.Мөнх­зул на­раар ахлуулсан 5-6 хүн ирж, шууд бусдын өмчид халдсан байдаг. Чухам яагаад ингэж бай­гаа талаар асуухад “Банкны удирд­лагын зүгээс өг­сөн үүрэг даал­гавар. Цоожны чинь голыг со­лино. Одоо чи байраа суллаж өг. Наадах чинь банкны зүгээс ажилчиддаа өгсөн орон сууц. Чи ажлаас гарсан учраас одоо авна” хэмээн дайрсан байна.  Энэ үеэр хохирогч цагдаа дуудаж. Цагдаа нар ирээд Прокурорын зөвшөөрөлгүй бусдын өмчид хууль бусаар халдлаа.
Наадахыгаа даруй янзалж өг” гэсэн даалгавар өгч. Тэр зуур хэвлэлийнхэн ч хэргийн газар дээр очсон байна.  Гэтэл “Капитал” банкныхан хулгайч аятай зугтаж алга болсон аж.

Энэ мэтээр  тус банкныхний ёс бус үйлдэл цөөнгүй бий…  Даргаасаа эхлээд цэрэг нь  хүртэл  ачигдах дээрээ тулаад байгаа энэ банкныхан  ном уншуулж энэ барцадаа арилгамаар.  Эсвэл дарга нар нь  бусдад өс санадаг, ашиг сонирхолдоо хэт авсан үйлдлээ  таслан зогсоох ёстой.  Эс бөгөөс энэхүү ёс бус үйдлүүд  хэрээс хэтэрч  дампуурал зарлах дээрээ тулах вий дээ…

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих