Цагаан сараар банк, эмнэлэг, баар, рестораны ажиллах цагийн хуваарь

20140130093401

Сар шинийн өдрүүдэд Замын цагдаагийн газрын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Тэгвэл зарим эмнэлэг, банкууд сар шинийн өдрүүдэд богино цагаар ажиллахаар болжээ.

Өрхийн эмнэлгүүд амрахгүй

Шүд, эрүү нүүрсний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эмнэлгүүд ажиллах юм байна. Дээрх эмнэлгүүд сар шинийн өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2014 оны нэгдүгээр сарын 30-ны оройн 20.00 цагаас 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллахаар болсон байна. Хэрэв холбоо барьж санал, шүүмжлэл өгөхийг хүсвэл 320981 дугаарын утсаар холбогдох юм байна.

Нийтийн тээвэр 22.30 хүртэл үйлчилнэ

Шинийн 1,2,3 нийтийн тээврийн автобуснууд 8.00-22.30 цаг хүртэл ажиллана. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус, нийтдээ 827  тээврийн хэрэгсэл  иргэдэд үйлчилэх ажээ. Мөн 30 хүртлэх хүнд микроавтобусаар захиалгат үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Баарууд амарна

Сар шинийн өдрүүдэд баар, шөнийн цэнгээний газрууд  амрах гэнэ. Мөн нийтийн хоолны газрууд ч шинийн 1,2,3-нд иргэдэд үйлчлэхгүй юм байна. Хагрин хоёрдугаар сарын 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
Зарим банкны салбарууд шинийн 2-нд ажиллана

Өнөөдөр банкууд 17-18.00 цаг хүртэл ажиллах юм байна.  Сар шинийн нэгэнд бүх банк амарна. Зарим банкууд тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк сар шинийн баярын өдрүүдэд амрах аж. Тэгвэл Голомт банкны “Ард” салбар хоёрдугаар сарын 1-нд 10.00-18.00, хоёрдугаар сарын 2-нд “Солонго”салбар 10.00-18.00 цагийн хооронд ажиллана. Капитал банкны “Нисэх” салбар хоёрдугаар сарын 1, 2-нд энгийн цагийн хуваариар буюу 24 цагийн туршид ажиллах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих