Эх орон, газар шороогоо хамгалсныхаа төлөө ял явах учиргүй гэв
МАХН-ын дэргэдэх Ардчилсан шударга ёс, Монголын залуучуудын холбооноос гал үндэстэн холбооны тэргүүн н.Мөнхбаяр нарт оноосон шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа хэлж байна. Тэрээр хэлэхдээ эсэргүүцлээ илэрхийлж байгаа бусад иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй нэгдэж шүүх шийдвэрээ эргэн харах хүртэлэсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдэж байна.
Тэрээр энэ мэтчилэн эх орон, газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо өргөдөг иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийг шүүхийн шударга бус шийдвэрээрайдаст автуулж байна. Улмаар цаашдааиргэний хөдөлгөөнүүд устаж алга болох магадлалтайг ч сануулж байгаа юм. Тиймээс2 сая 900 мянган Монголчуудынөмнөөс газар шороогоо хамгаалан дуу хоолойгоо өргөснийх нь төлөө ийм өндөр шийтгэл оногдуулсандсанал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.
Монгол орны газар нутгийг эвтгэн сүйтгэж байгаа гол зүйл бол уул уурхайн компаниуд гэдгийг онцолсон. Эмх замбараагүй олгогддог тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх шаардлагатайг ч сануулсан. Өнгөрсөн жил 200 гаруй тусгай зөвшөөрөлийн эрхийг цуцалсан ч нэмэлт шинэчлэлт нэрийн доор буцаан сэргээх магадлал өндөр гэдгийг хэлсэн юм. Тиймээс эх орноо гэсэн сэтгэлтэй иргэний хөдөлгөөнүүдийн дуу чухал гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.
URL: