Михайл Шумахер сэргэх найдлагагүй болжээ

Michael-Schumacher-2970340
Германы домогт тамирчин Михайл Шумахер цанаар гулгаж яваад осолдсоноос хойш таван долоо хоногийн турш Францын эмнэлэгт хэвтэж байна. Хэдийгээр эмчилгээг тасралтгүй хийж байгаа ч ахин сэргэх найдлагагүй байгаа аж.

Шумахер тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас комд орсоныг эмч нар мэдэгдсэн билээ. Комд орсон өвчтөний булчинг үхжүүлэхгүйн тулд үе мөчүүдийг нь хөдөлгөх шаардлагатай байдаг гэнэ. Харамсалтай нь, Шухамер ухаан орохгүй байгаа учраас амь нас нь аюултай хэвээр байна. “Формула 1” авто уралдааны долоон удаагийн аварга тамирчин 2012 онд зодог тайлсан юм. Түүний эхнэр Кориннад Шухамерийн төлөө сайн сайхныг хүссэн 1000 гаруй захидал ирсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих