Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

527-1390961745p18fdn8nd79onluujmb19pi11ka1Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02  –нд амарч, 2 дугаар сарын 03 – ны өдрөөс  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10.00 -18.30, бусад салбарууд 09.00 – 22.00  цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна.  Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10.00 -22.00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса”
сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1 –нд 14.00 -22.00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   1 дүгээр сарын  30 буюу битүүнд  08.30 –22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10.00 -18.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  1 дүгээр  сарын 30 -нд   10.00 – 20.00  цагт  ажиллаж , 1 дүгээр сарын   31 –ээс   эхлэн   2 дугаар сарын 11 –нийг дуустал  амарна. 2 дугаар сарын 12 – с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04 –өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс”
худалдааны төв  битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –19.00 цаг хүртэл   ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд   амраад, 2 дугаар сарын  03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж,1 дүгээр сарын  31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд  амраад, 2 дугаар сарын 04 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын  01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын 03 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  1 дүгээр сарын  31 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын  03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


URL:

Сэтгэгдэл бичих