Хүрээний хөөрхөн “Нара”-г хэдэн ембүүгээр авах вэ?
Задгай яриа, хувцаслалтаараа бусдаас онцгойрч, төгс эмэгтэйн шинжийг өөртөө шингээж чадсан гэж ам бардам хэлдэг дуучин Нара буюу М.Нарантуяа “эмэгтэй хүнийг инээмсэглэл нь чимдэг” гэж хэлэх дуртай.
Үнэхээр ч дур булаам инээмсэглэж чаддаг дуучин бүсгүй маань Япон залуу “кайфгүй” гээд л энгэрээ товчилсоор эх орондоо эргээд ирсэн нь олон ч харчуудын сэтгэлийг баясгасан. Мяраалаг ч гэлээ халуухан Нара одоо хэр нь хүнтэй суугаагүй ганц яваа нь эрчүүдийн харааг бүр ч их булаадаг.
Дуучин бүсгүй маань модон морин жилийн сар шинийн баярт зориулсан нэгэн зохиомжид бусад уран бүтээлчдийн хамт үндэсний дээл хувцасаараа гоёсон нь аргагүй л хацар гоо монгол эмэгтэйн шинжийг цогцлоожээ. Хүрээний хөөрхөн “Нара”-г хэдэн ембүүгээр авах вэ? гэж.
Азтай
www.miss.mn
URL: