Дуучин Т.Баясгалангийн 32 насны төрсөн өдрийн бэлэг 1 тэрбумын үнэтэй
Жирийн дуучнаас жаргалтай хатны дүрд хувилсан МУГЖ, дуучин Т.Баясгалан нэгэн цагт “Монголын хамгийн баян эмэгтэй болно” гэж байсан. Урлагийн замналаа урагшлуулж, олигтой дуулж шалиагүй ч мөнгөтэй эрийг мөрөөдөж явсан дуучин маань Кёкюшүзан Д.Батбаярын зохиосон амьдарлыг золиослон байж өдгөө хоёр ч хүүхдийг нь төрүүлчихээд галыг нь манаж суугаа.
Үүгээрээ ч хөрөнгөтэй хүний хоолыг аягалж суугаа гэсэндээ дуучин Т.Баясгалан ёстой л торгонд хөлбөрч, тосонд умбаж яваа. Мөнгө харж урлагаасаа урвасан тэрээр хуриман дээрээ алмазан шигтгээтэй бөгж бэлгэнд авч, Кёкюшүзаны хүүг төрүүлснийхээ дараахан “Баясгалантай дэлхий” хэмээх эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг хүртэл авсан.
Энэ мэтээр баян нөхрийн хайр дуучин Т.Баясгаланд ар араасаа цуварч 30 насныхаа төрсөн өдөрт чамгүй өндөр үнэ бүхий дуу бичлэгийн студи бэлгэнд авч байсан бол өнгөрсөн жил хар өнгийн төгөлдөр хуур авсан гэдэг.
Харин энэ жилийн хувьд дуучин бүсгүй маань 32 насныхаа төрсөн өдрөөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох нэгэн шинэхэн нээгдсэн телевизийг бэлэглэсэн сурагтай.
fact.mn
URL: