Замын-Үүдийн боомтоор онгоцны түлшийг татваргүй импортлоно

3e3b2892dc26d5efbig

Урьд нь 100%  ОХУ-аас хамааралтай импортолдог байсан агаарын хөлгийн шатахууны үнийг тогтворжуулах, үнийн огцом өсөлтийг багасгах үүднээс Замын-Үүдийн боомтоор импортлогдох агаарын хөлгийн шатахуунд татвар авахгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийсэн байна.

Иргэний агаарын тээврийг дэмжиж татварыг тэглэснээр агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар дотоодын агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг тогтвортой байлгахад түлхэц болно гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих