Тавхан настай охин хамаг хувцсаа дүүдээ давхарлаж өмсүүлээд өөрөө осгосон байжээ
Тус багийн малчин н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Талийгаач охин учир мэдэхгүй гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байдалтай олдсон гэнэ. Тавхан настай охин өөрөө ч учраа мэдэхгүй байж дүүгийнхээ төлөө хамаг хувцсаа тайлж дүүгээ ямарч байсан амь насыг нь аварч чаджээ. Ямар аугаа сэтгэл ийм жахан охиноос гараа вэ. Бодохоор л сэтгэл хөндүүрлэнэ.
Болсон явдлын талаар дуулгахад “Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч улмаар төөрсөн байна. Ингээд тэр шөнөдөө эрэл хайгуул болсоор маргаашийн 11.00 цагт гэрээс нь 7 км зайтай байхыг олсон ч харамсалтай нь эгч нь болох таван настай С.З осгож амиа алдсан байжээ. Харин дүү С.Хонгорзул нь хүнд шатны осголттой гар, хөлөө тайруулахдаа тулаад эмчилгээ хийлгэж байгаа юм байна
Иймд ард иргэд та бүхэн бага насны хүүхдээ баяр ёслол гэж анхаарлаа сулруулалгүй хараа хяналттай байлгаж, хүйтний цагаар хол явахгүй үр хүүхдээ асран халамжлахыг хүсье.
Т.Бат
URL: