Банкныхан үйлчлүүлэгчээсээ хоёр тэрбум төгрөгөөр залилан, маржин арилжаанд тоглоод алджээ

9203213d42788971big

 


“Капитал” банкныхан  үйлчлүүлэгчдийнхээ хоёр тэрбум төгрөгийг маржин арилжаанд оруулж тоглоод алджээ. Өдгөө энэ хэрэг нь илэрч  тус банкны дарга, цэрэг,  албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон байна.  Тэднийг  ирэх сарын дөрөвний өдөр хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд шүүх ажээ.  

Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн мөрдөн байцаагч н.Оюунбат шалгасан бөгөөд “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлын газрын дарга З.Мөнхсүрэн, дилер Х.Мандах нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Улмаар “Капитал” банкны дотоод хяналт муу, албан тушаалтнууд нь ажилаа зохих хууль журмын дагуу явуулдаагүйгүйгээс дээрх хэрэг гарсныг тогтоосон байна. Улмаар харилцагчдийн мөнийг олон удаагийн  үйлдэлээр өөр дансанд шилжүүлж байсныг тус банкны дотоод хяналт ажилладаггүй, хяналт хавих ёстой албан тушаалтнууд зохих түвшинд үүргээ биелүүлддэггүй, удирдлагын мэргэ

жлийн ур чадвар муу,  банкны ердийн үйл ажиллагаа  сул байсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Энэ хэргийг Нийслэлийн прокурор газрын хяналтын прокурор н.Эрхэмбаяр  хянаад тус бүрт нь ял төлөвлөөд байгаа юм байна.  Тодруулбал:

“Капитал” банкны дилер ажилтай Х.Мандах нь банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  иргэн Н, А нарт онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156-р зүйлийн 156.3 хэсэгт зааснаар, мөн хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

Капитал банкны гүйцэгтэх захирал А. Ариунболд, тус банкны СУГ-ын ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн нар нь Банкны тухай хууль тогтоомж, түүний дагуу хүлээсэн албан үүргээ зохир ёсоор биелүүлээгүйн улмаас тус банк нь бусдад онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлж албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэд харилцагчдад онц их хэмжээний хор уршиг учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдахаар  болжээ.

 Тэгвэл “Капитал” банкныхан ямар хэрэг үйлдсэн бэ?

 Энэхүү хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа дилер Х. Мандах нь Капитал банкинд ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр мөнгө угаах луйврын хэрэг үйлджээ.

- Иргэн Н.-ээс 2013.08.19-ны өдөр 90.000 ам.доллар, 2013.08.21 өдөр 120.000 ам.доллар арилжихаар нийт 329.970.000 төгрөгийг Монгол банкин дахь Капитал банкны дансанд шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн А нь Капитал банктай 2013.08.22-ны өдөр байгуулсан валют арилжааны хэлцлийн дагуу 548.784 ам.доллар худалдан авахаар шилжүүлсэн байна. Улмаар 869.275.000 төгрөгийг Капитал банкин дахь Энхбаярын (“Капитал” банкны дилер Х.Мандахын хүргэн дүү болох) дансанд 348.784 ам.доллар, Энхбаярын Капитал банкин дахь маржин арилжааны дансанд 200.000 ам.долларыг тус тус шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн А.-д онц их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн Б-ээс 2013.08.26-өдөр 600.000 ам доллар арилжина гэж 954.000.000 төгрөгийг өөрийн эхнэр н.Эгшигмаагийн (Х.Мандахын эхнэр) дансанд шилжүүлэн авч, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,

Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нь банкны хууль тогтоомж зөрчсөн үү?

- Капитал банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 219-р тушаалын 4-р хавсралтаар батлагдсан Валют арилжааны журмын 7.2.8.3-д ”Валют арилжааны хэлцлийн дилер хийж ХЗА-ны ахлах дилер боловсруулж, СУГ-ын захирал, Гүйцэтгэх захирлаар хянагдаж гарын үсэг зурагдсаны дараа гүйлгээ хийхийг зөвшөөрнө” гэж заасан боловч уг заалтыг валют арилжааны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллагаагүй хэлцэл хийсэн нь Банкны тухай хуулийн 34.1.7 заалтыг зөрчсөн байна.

- Капитал банк нь 2013.08.22 өдөр иргэн А.-тай хийсэн хэлцлийн дагуу Капитал банкны дансанд 869.275.000 төгрөгийн гүйлгээ хийж валют худалдан авах эх үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь н.Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны мах үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь н.Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны маржин арилжааны тоот дансыг зузаатгахаар 200.000 ам долларыг, н.Энхбаярын хугацаагүй хадгаламжын дансанд 348.784 ам долларыг тус тус шилжүүлсэн байна. Энэ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 11.2.4-д гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өнөөдөр энэ хэргийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг давчихсан бөгөөд   А.Ариунболд, З. Мөнхсүрэн, Х. Мандах нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 2014.02.04-ний өдөр болох юм байна.

Маржин худалдаа гэж юу вэ?

Маржин буюу махчилбал баталгаат дэнчин гэх ойголт байна. Энэ нь таны дансанд байгаа мөнгө баталгаат дэнчингээс доогуур орох тохиолдолд брокер таны зарим эсвэл бүх гүйлгээг тань хаадаг. Энэ нь таны дансыг “хасах” руугаа орохоос сэргийлнэ.

Жишээ нь $2,000-ын энгийн данс нээж 1 lot-ын EUR/USD худалдан авалт хийе. Энэ гүйлгээний баталгаат дэнчин нь  $1000 юм. Боломжит баталгаат дэнчин нь таныг данс нээх үед $2000 байсан бол таныг худалдан авалт хийсний дараа $1000 болж буурна. Хэрэв ханш таны тооцоолсноор буруугаар эргэж алдагдал тань боломжит баталгаат дэнчин болох $1000-оос давбал баталгаат дэнчингийн шаардац (margin call) хүлээлгэж таны арилжааг хаахад хүргэнэ. Тэгэхээр таны баталгаат дэнчин буюу даац хэр их байх тусам амжилтанд хүрэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хэрэв таны өмч /equity/ арилжааны үед боломжит баталгаат дэнчингээс доошоо орвол брокер өөрийнхөө болон таны эрсдэлийг хамгаалах үүднээс бүх арилжааг зогсооно. Үндсэндээ байгаа мөнгөнөөсөө ихийг алдаж болохгүй. Тэгэхээр та анх данс нээлгэхдээ брокерийн баталгаат дэнчингийн талаар баримталж байгаа бодлого, шаардац зэргийг судалж байж шийдэх хэрэгтэй. Мөн ихэнх брокерүүд долоо хоногийн эцсээр илүү өндөр баталгаат дэнчин шаарддагийг мэдэх хэрэгтэй. Хамгийн чухал нь та тухайн брокерийн баримталж буй бодлого, тэр нь эрсдэлийг хэрхэн сөрөх чадвартайг судалж үзэхээ огтхон ч орхигдуулж болохгүй. Зарим брокерууд хөшүүргийг харьцаагаар илэрхийлж баталгаат дэнчингийн хувь гэдэг ойлголтыг гаргаж ирдэг.

А.Баярмаа

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих