Өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Уг товлолын дагуу хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулах аж.
Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй байна.
URL: