“Кока Кола” ууснаас хойш 60 минутад юу болж өнгөрдөг гээч
“Кока Кола”, “Пэпси”, “Спрайт” зэрэг хийжүүлсэн ундаанд 8 настай балчраас 80 настай эмээ, өвөө хүртэл дуртай байдаг. Учир юунд вэ гэхээр, дээрхи ундаануудын найрлагад багтах багахан хэмжээний кофейн гэгч мансууруулах бодис аль хэдийнэ таныг донтуулчихсан байдагт юм.
Газтай ундаа эрүүл мэндэд хортой, ясны сийрэгжилт үүсгэдэг гэдгийг хүн болгон мэддэг хирнээ уугаад л байдаг. Яагаад гэвэл одоохондоо бидний биед юу ч мэдэгдэхгүй болоод л тэр. Тэгвэл хийжүүлсэн ундаа ууснаас хойш бүтэн нэг цагийн дотор хүний биед гарч буй өөрчлөлтийг эрдэмтэд тогтоожээ.
1. Ууснаас хойшхи 10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэртэй тэнцэхүйц хэмжээний чихэр биеэр тархана. Гэвч ундаан дахь фосфорын хүчилтэй холбоотойгоор танд өөрчлөлт мэдрэгдэхгүй.
2. 20 минутын дараа: Цусан дахь чихэр тэсэрч инсулин хэмээх бодис ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.
3. 40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.
4. 45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн илэрдэг өөрчлөлт юм.
5. 50 минутын дараа: Фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өсч шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшлуулдаг гэсэн үг юм.
6. 60 минутын дараа: Газтай ундааны лаазыг онгойлгосноос хойш нэг цаг өнгөрөхөд кофейны далд хөнөөл илэрч эхэлдэг. Шингэнээ гадагшлуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Үүний дараагаар чихэр таны сэтгэл санаанд өөрчлөлт оруулж өөрийн эрхгүй уур уцаартай болгож, залхуу хүргэж эхэлдэг байна.
Хийжүүлсэн ундааг ихээр хэрэглэвэл цусан дахь триглицерид хэмээх бодисын агуулгын хэмжээ эрс нэмэгдэж, хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэдэг гэж эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 16 грамм, эрэгтэй хүн 18 грамм хийжүүлсэн ундаа хэрэглэвэл элдэв гаж нөлөө үзүүлэхгүй ажээ.
“Кока Кола”-ны талаархи сонирхолтой баримтуудаас дурьдвал:
Баруунд “Коко кола” тээвэрлэдэг машинууд нь 20 гаруй жилийн турш машиныхаа моторыг цэвэрлэхдээ ашигласаар ирсэн байна. Харин Энэтхэгийн хэд хэдэн мужуудад худалдаалахыг хориглосон бөгөөд зарим тариачид нь хөвөнгөө шавьжаас хамгаалах гэж кола шүршдэг юм байна.
Латвид хүнсний “Кока кола”-ны амттануудыг худалдаалахыг хориглосон ажээ. Гэтэл уг шийдвэрээ цуцлахыг хүсч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт Латвийн ерөнхийлөгч Вайре Вике-Фрейбергед захидал бичжээ. Учир нь хадагтай Мадлен Олбрайт “Coca-Cola” компанид өндөр албан тушаал хашдаг юм байна.
URL: