Эрчүүд яаруу секст дуртай юу?
Мянга гаруй эмэгтэйчүүдийн дунд эрчүүд тэднээс орон дотроо юу хүсдэг гэж боддогийг нь интернет ашиглан санал асуулга явуулжээ. Бас мөн тооны эрчүүдээс хайртайгаа орон дотроо юу хүсдэггийг нь асуусанд тэдний бодол хоорондоо маш зөрөөтэй байжээ.
Санал асуулгаас үзэхэд:
Нэг. Эрчүүд жижиг хөхтэй хүүхэнд төдийлөн дуртай биш гэдгийг бүсгүйчүүд өөрсдөө мэдэрдэг байна. Гэтэл яг үнэндээ эрчүүдэд хөхний хэмжээ их чухал биш гэнэ. Эрчүүдийн 95% нь секс хийж байгаа эмэгтэйнхээ хөхийг дунджаас бага хэмжээтэй байсан ч ач холбогдолгүй гэж үзжээ. Харин 5% нь л хөхний хэмжээ секст маш чухал байр эзэлдэг гэж хариулсан байна.
Хоёр. Хэрэв эхний унталтаар л эмэгтэй хүн секс хийхийг зөвшөөрвөл үнэ цэнээ алдана гэж санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 54% нь үзсэн бол эрчүүдийн 44% нь огт ингэж боддоггүй байна. Харин ч “Хэрэв бид бие биедээ таалагдаж байвал ганцхан унталтаар хязгаарлахгүй” гэсэн байна. 32% нь эхний уулзалтаар секс хийхийг үгүйсгээгүй ч зайнаас дотносно гэжээ. Үлдсэн хувь нь эхний шөнө л өвөрт орж ирсэн эмэгтэйг дахин хэзээ ч харахгүй гэсэн байх юм.
Гурав. Эрчүүдийг хурдан секст дуртай гэж эмэгтэйчүүд үзжээ. Үнэндээ бол эрчүүдийн 50% нь жинхэнэ дээд зэргийн секс нэг цаг үргэлжлэх ёстой гэж боддог ажээ. Харамсалтай нь амьдрал дээр бүх зүйл нүд ирмэх зуур л болдог билээ. Эр хүн дур нь нэгэнт л хөдөлж эхэлсэн бол дунджаар долоон минутын дараа дур тавьдаг.
URL: