Капитал банкны захирал Ариунболдыг шинийн дөрвөнд шүүнэ

c07bce1e2e80ca8cbigАлбан үүргээ хайнга биелүүлж иргэдэд онц их хэмэжээний 2 тэр бум төгрөгийн хохирол учируулсан капитал банкны гүйцэтгэх захирал Ариунболдыг 2014 оны

2сарын 4 өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны эрүүгийн 1-р шүүх дээр Отгонтуул шүүгч даргалан шүүх хуралдаан болох тов гарсан байна.

Иргэдийн их хэмжээний валют солиулахаар шилжүүлсэн мөнгийг каптиал банкны хэсэг албан тушаалтан маржин арилжаанд оруулж тоглон алджээ.

 

Энэ хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн мөрдөн байцаагч Оюунбат Капитал банкны гүйцэтгэх захирал Ариунболд Санхүү удирдлын газрын дарга Мөнхсүрэн дилер Мандах нарыг яллагдагчаар татан шалгаад Капитал банкны дотоод хяналт муу, албан тушаалтнууд нь ажилаа зохих хууль журмын дагуу явуулдаагүйгүйгээс дээрх хэрэг гарсныг тогтоосон байна.

Харилцагчдийн мөнийг хэд хэдэн өдөр олон удаагийн  үйлдэлээр өөр дансанд шилжүүлж байсныг тус банкны дотоод хяналт ажилладаггүй, хяналт хавих ёстой албан тушаалтнууд зохих түвшинд үүргээ биелүүлддэггүй, удирдлагын мэргэжлийн ур чадвар муу,  банкны ердийн үйл ажиллагаа  сул байсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Энэ хэргийг Нийслэлийн прокурор газрын няналтын прокурор Эрхэмбаяр  хянаад Гүйцэтгэх Захирал Ариунболд, СУГ дарга Мөнхсүрэн нарыг эрүүгийн хуулийн 272.2,  дилер Мандахыг 153.3 ба 148.4 тус тус яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Дашрамд дурдахад Эрүүгийн 272,2 лүйл ангиар саяхан МИАТ-ын захирал агсан Эрдэнбилэгийг Улсын Дээд шүүхээс яллан 3 жилийн ял оноосон билээ.

 

Хуулиараа бол ажилтныхаа хариуцлагагүй үйлдлийг байгууллага нь бүрэн хариуцдаг. Гэтэл Харилцагчийн мөнгөөр банк нь тоглочихоод байхад харилцагчдаасаа уучлал гуйхын оронд би буруугүй надад хүллэгэж байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй гээд сууж байдаг хариуцлагагүй банкыг   Монгол банк сайтар нягталж шалгах хууль дүрмээ мөрдүүлж ажиллуулах цаг нь болжээ.

Яллагдагч Мандах нь Капитал банкинд ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр мөнгө угаах луйврын хэрэг үйлджээ.

- Иргэн Н.-ээс 2013.08.19 өдөр 90.000 ам доллар, 2013.08.21 өдөр 120.000 ам доллар арилжихаар нийт 329.970.000 төгрөгийг Монгол банкин дахь Капитал банкны дансанд шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцооны үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн А. нь Капитал банктай 2013.08.22 өдөр байгуулсан валют арилжааны хэлцлийн дагуу 548.784 ам доллар худалдан авахаар шилжүүлсэн 869.275.000 төгрөгийг Капитал банкин дахь Энхбаярын (Мандахын хүргэн дүү болох) дансанд 348.784 ам доллар, Энхбаярын Капитал банкин дахь маржин арилжааны дансанд 200.000 ам долларыг тус тус шилжүүлэн авч алтны маржин арилжаанд оруулж тоглон банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн А.-д онц их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн Б.-ээс 2013.08.26 өдөр 600.000 ам доллар арилжина гэж 954.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Эгшигмаагийн (Мандахын эхнэр) дансанд шилжүүлэн авч хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,

Капитал банкны гүйцэтгэх захирал А. Ариунболд, СУГ-ын ахлах мэргэжилтэн З. Мөнхсүрэн нар нь Банкны тухай хууль тогтоомж болон түүний дагуу гаргасан Валют арилжааны журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус банкны дилер Х. Мандах нь Банкны хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлж албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэн Н. болон А. нарт онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2013.10.11 болон 2013.10.23 өдрүүдийн дүгнэлтүүд, Монгол банкны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Капитал банкны гүйцэтгэх захирал А. Ариунболд нь банкны хууль тогтоомж зөрчсөн үү?

- Капитал банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 219-р тушаалын 4-р хавсралтаар батлагдсан Валют арилжааны журмын 7.2.8.3-д ”валют арилжааны хэлцлийн дилер хийж ХЗА-ны ахлах дилер боловсруулж, СУГ-ын захирал, Гүйцэтгэх захирлаар хянагдаж гарын үсэг зурагдсаны дараа гүйлгээ хийхийг зөвшөөрнө” гэж заасан боловч уг заалтыг валют арилжааны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллагаагүй хэлцэл хийсэн нь Банкны тухай хуулийн 34.1.7 заалтыг зөрчсөн байна.

 

- Капитал банк нь 2013.08.22 өдөр иргэн А.-тай хийсэн хэлцлийн дагуу Капитал банкны дансанд 869.275.000 төгрөгийн гүйлгээ хийж валют худалдан авах эх үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны мах үүсвэрийг шилжүүлсэн боловч тус банк нь Энхбаярын (Х.Мандахын хүргэн дүү) алтны маржин арилжааны тоот дансыг зузаатгахаар 200.000 ам долларыг, Энхбаярын хугацаагүй хадгаламжын дансанд 348.784 ам долларыг тус тус шилжүүлсэн байна. Энэ нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 11.2.4-д гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

- Капитал банк болон харилцагч иргэдийн хооронд хийгдсэн валют арилжааны 2013.08.15, 2013.08.21, 2013.08.22 өдрүүдийн тоот хэлцлүүдэд харилцагч нар гарын үсгээ зураагүй болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Эдгээр хуурамч хэлцлүүдэд Капитал банкны удирдлага хяналт тавилгүйгээр ажиллаж гүйлгээг хийснээр харилцагчдад их хэмжээний хор уршиг учирсан зэрэг нь Банкны хууль тогтоомжыг ноцтой зөрчсөн байна.

Яллах дүгнэлт

Капитал банкны дилер ажилтай Х.Мандах нь банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  иргэн Н., А. нарт онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156-р зүйлийн 156.3 хэсэгт зааснаар, мөн хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдана.

Капитал банкны гүйцэгтэх захирал А. Ариунболд, тус банкны СУГ-ын ахлах мэргэжилтэн З. Мөнхсүрэн нар нь Банкны тухай хууль тогтоомж, түүний дагуу хүлээсэн албан үүргээ зохир ёсоор биелүүлээгүйн улмаас тус банк нь бусдад онц их хэмжээний хохирол учруулах нөхцлийг бүрдүүлж албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэд харилцагчдад онц их хэмжээний хор уршиг учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдана. Энэ зүйл ангиар гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна.

Нийт хохирлын хэмжээ нь 2 тэрбум төгрөг даваад байгаа А. Ариунболд, З. Мөнхсүрэн, Х. Мандах нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 2014.02.04-ний өдөр болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих