“Нарны хороолол”-д байр авсан биш навс хулхидуулжээ

1170694_452549541519514_1992719532_n
Хэл амны бай болж дуусдаггүй Б.Чойжилсүрэн гишүүний эзэмшдэг “Хурд” компанийнхан Дунд голын хойно Төмөр замын депотой хаяа дэрлэн “Нарны хороолол”-ыг сүндэрлүүлж байгаа билээ. Нийт 25 блокоос бүрдэх энэхүү хорооллын есөн блок нь өдгөө ашиглалтад оржээ. Хүмүүс ч тус компанийн сурталчилгаанд хууртаж яарч сандран байраа захиалжээ.


Монголын хамгийн анхны дунд сургуультай хороолол болж байгаа нь орон сууц худалдан авахаар хайж буй иргэдийн анхаарлыг маш ихээр татаж байна гэх хулхи сурталчилгааг хийснээр ашиглалтад орсон байрнуудаа түвэггүйхэн борлуулж амжсан байна. Саяхан тэнд байр худалдаж авсан нэгэн иргэн бидэнд хандаж гомдол гаргасан юм.


Учир нь, дээрхи сүржин сурталчилгаанд хууртсан тэрбээр Б.Чойжилсүрэн гишүүний “Хурд” компанид гомдолтой байгаагаа илэрхийлж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандах бодолтой байгаагаа уламжилсан билээ. Хохирогчийн ярьж буйгаар бол “Нарны хороолол”-д дунд сургууль баригдах нь бүү хэл шаваа ч тавиагүй байгаа ажээ. Тэр ч бүү хэл, хүүхдийн цэцэрлэг энэ тэрийн талаар бол ярилт ч үгүй гэнэ. Тэрбээр борлуулалтын албаныхантай уулзаж энэ талаар тодруулахад “2018 онд л цэцэрлэг, сургууль ашиглалтад орно шүү дээ” гэж хээв нэг хариулжээ.


Ийнхүү орчноо сайжруулж, орох оромжоо шинэчилж, дэргэдээ цэцэрлэг, сургуультай тохилог сайхан орчинтой ийм л нэгэн “Нарны хороолол”-д тухлалаа хэмээн бодсон оршин суугчийн хүсэл мөрөөдөл ойрын дөрвөн жилдээ биелэгдэхээргүй болжээ. Тиймээс хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх гэж өдрийн талыг барах асуудал үүсэх нь тодорхой болсон байна.

Эх сурвалжwww.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих