Хамаатнуудаа хоморголон хороох шийдвэр гаргажээ

24sssswwqqq13Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг олон жилийн турш төрийн удирдлагад хоёрдугаар хүн байсан авга ахыгаа цаазлахад улстөрчийн эр зориг, эрс шийдэмгий зангаар төрд бугласан идээ бээрийг шахаж байна хэмээн тус улсын хэвлэлд бичиж байв. Гэтэл ганц авга ахыгаа ч цаазалсан биш түүннй үр хүүхэд, ах дүү тэр ч бүү хэл ач зээг нь ч хороосон тухай өчигдөр “Ренхап” агентлаг олон эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн ил болгожээ.
Залуу удирдагчийн тушаалаар Чан Сон Тхэгийн эгч Чан Ге Суныг нөхөр Кубад сууж асан Элчин сайд Чон Ен Чжиний хамт, мөн түүний үеэл Малайзад Элчин сайд байсан Чан Ен Чхолийн хорин настай хөвгүүдийнх нь хамт өнгөрсөн арванхоёрдугаар сард Пхеньянд дуудан авчирч хороосон. Чан Сон Тхэгийн хоёр ах өмнө нь өвчнөөр өөд болсон байсан учраас энэ удаагийн хоморголсон хороолтод эгчийнх нь төрөл садангууд бага насны ач нарынхаа хамт өртсөн байна. Эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд өчиггүй хороо гэдэг тушаал дээрээс өгсөн дагуу зарим нь гэрийнхээ гадна хөршүүдийнхээ нүдэн дээр буудуулсан гэнэ.

/Өдрийн шуудан/


URL:

Нэр: бббб Огноо: 5 November 2014

худлаа хэн үнэмшихийн бэ

Сэтгэгдэл бичих