Залуучууд ахмадуудаа баярлууллаа
МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбоо өнгөрсөн амралтын өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг хүндэтгэлийн арга хэмжээнд 50 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Залуучуудын холбооноос гарын бэлэг гардуулсан байна.
МАХН-ын дэргэдэх Залуучуудын холбооноос нийгэмрүү чиглэсэн олон ажил зохион байгуулдгийн тодорхой хувь нь ахмад үеийнхэнд зориулагдсан байдаг. Улс эх орныхоо төлөө ажил амьдралаа зориулж, залуу үеийнхэндээ сайн сайхан ирээдүй бэлэглэсэн ахмад үеийнхнээ харж хандах нь бидний үүрэг хэмээн тус холбооны тэргүүн О.Буяннэмэх хэлсэн юм. Тэд өнгөрсөн Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан МАХН-ын ахмад гишүүн Я.Дэмбэрэлд иж бүрэн тавилгатай монгол гэрийг бэлэг болгон гардуулсан. Тэд цаашид ч нийгэм рүү чиглэсэн олон идэвхтэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ярьсан юм.
URL: