Загвар өмсөгч, мисс О.Хулангоо хайр, секс хоёрыг…
Тэрбээр загвар өмсөгчийн сайхан нь мэдээж эмэгтэй хүн болж төрснийх өөрийн бие, гоо үзэсгэлэнгээ гайхуулаад алхах нь сайхан байдаг. Харин хэцүү тал нь хэл ам юм даа хэмээн Hotnews сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
О.Хулангоо мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, хамт ажилладаг залуутайгаа үерхээд гурван жил болж байгаа аж. Тэрбээр найз залуугаа нүдэнд дулаахан, халамжтай сайн хүн хэмээн тодотгосон байна. Энэ талаараа “Хүний заяаны хань гэдэг арай л өөр. Уулзангуут дотно санагддаг” гэжээ.
Мөн “Хайр бас секс гэдгийн тухай ярихын тулд үнэнч байх асуудлыг тодотгох хэрэгтэй. Аль нь ч бай үнэнчээр хандах ёстой. Хайр, секс хоёр нэг юмны хоёр тал шиг салшгүй ойлголт” хэмээн үздэгээ ч ярьсан байна.
Гэхдээ л түүнийг найз нөхөд нь зөөлөн эмэгтэйлэг гэхийн зэрэгцээ миссүүд хүртэл хамгийн эмэгтэйлэг нь гэдэг байна. Харин түүнийг халуухан гэж нэг удаа ч хэлж байгаагүй гэсэн байна.
Эх сурвалж: mminfo.mn
Б.Яруу
URL: