“Хурд”-ын гитарчин Б.Наранбаатарын залуухан эхнэрээр “Шанз-3” хамтлагийн нэг гишүүн тодорлоо


Хөгжим бүжгийн коллеж төгссөн авьяаслаг гурван бүсгүйг нэгтгэн, орчин үеийн хэмнэлтэй шилдэг бүтээлүүдийг шанз хөгжмөөр тоглохыг уриалсан хүн бол “Хурд” хамтлагийн гитарчин Б.Отгонбаяр гэдэг. Олны дунд “Шанз-3” нэрээр танигдсан тус хамтлаг байгуулагдаад дөрвөн жилийн нүүрийг үзэж буй тэд багагүй халтуурчид.

Тус хамтлагийн ахлагч Э.Булган найз залуугаа олонд танилцуулаад амжив. Түүний хайрыг татсан азтай залуугаар “Хурд” хамтлагийн гитарчин Б.Наранбаатар буюу Нааяа тодорсон бөгөөд хэн, хэн нь урьд нь амьдрал зохиож байжээ.

Э.Булган өдгөө зургаан настай хүүтэй бол, Б.Наранбаатарын хүү аль хэдийнэ нас биед хүрсэн аж.

Ийнхүү рок попын ертөнцийн шинэ хосоор тодроод байгаа тэд хоёр жилийн үерхлээ бататган хамтдаа амьдарч байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих