Өнгөрсөн долоо хоногт 24 залуу ажилд зуучлагдлаа

1738078_627321720638206_252036692_oМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж”-д өнгөрөгч 7 хоногт 107 ажил хайгч бүртгүүлснээс 24 нь ажлын байранд зуучлагдсан байна. Мөн хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудаас 77 нээлттэй ажлын байр зарлагдсаны 35 хувийг нь ажиллах хүчээр хангажээ. 2014 онд “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” нь“Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 10.000 оюутан, залуучуудыг улс орны бүтээн байгуулалтад ажиллуулах, мөн залуучуудын сайн санааны болох бусад туслах санаачлагыг дэмжих, сайн дурын ажил, хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд  хийсэн хамгийн том ажлын нэг нь  өнгөрсөн 7 хоногт Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем буюу www.myjob.mn сайтыг ашиглалтад оруулсан явдал байлаа.  Тус сайт ашиглалтад орсноор хөдөлмөр зуулчлалын үйл ажиллагааг цахимжуулж, хөнгөвчлөхийн зэрэгцээ ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх боломжийг олгох юм.  Мөн ажил хайгчид системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийнхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрыг сонгох, ажил олгогчдод үнэлж, дүгнүүлснээр өөрийн давуу талыг бий болгох зэрэг олон талын ач холбогдлыг  бий болгож байгаа аж.  Одоогийн байдлаар тус сайтад шинээр 126 ажил хайгч, 28 ажил олгогч хандаж бүртгүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих