Ууган хүүдээ 367 сая төгрөгийн тендер авч өгсөн П.Алтангэрэл ”Би буруугүй” гэв

752c8847b36a8b6original
АН-ын хэдэн дарга нар хэвлэлийнхэнд хайр зарлах болов.Тэдний хэвлэл  мэдээл-лийн хэрэгсэлд хайртай болсон шалтгаан нь тун энгийн. Өөрөөр хэлбэл, “Би  буруугүй,  төрийн шударга  албан  хаагч”  гэх  үгс юм.  Хамгийн  сүүлийн  жишээ нь  ССАЖ-ын     Төрийн  нарийн бичгийн   дарга   П.Алтангэрэл. Тэрбээр өөрийгөө өмгөөлөх гэж өнгөрсөн баасан гаригт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан. Мэдээж  өөрийгөө  төлөв төвшин төрийн албан хаагч, ямар ч  хууль  бус  үйлдэл  хийгээгүй гэж  хэлэхээ  ч  яахин  мартах билээ. Өөрийнх нь удирдлагад ажилладаг, ажиллаж  байсан хүн  П.Алтангэрэлийг  төрийн албыг   төрлийн   алба   болгож байгаа болон    тендерийг хувьдаа   хэрхэн   завшиж   байгааг олонд    илчилчихээд    байхад ийн биеэ  өмгөөлж байгаа нь  хачирхалтай байгаа юм.Түүний элүйлдлийг гэрчлэх баримт нь ч бий.

Тодруулбал, нэгэн  үе  өөрөө  толгойлж  байсан “Аглуут” ХХК-аа    ууганхүү   А.Тулгадаа   шилжүүлсэн. Хүүгийнхээ энэ компанид 367  сая  төгрөгийн  тендер  авч өгчихөөд  “Би    буруугүй ээ. Тийм   зүйл   байхгүй” хэмээн мэлзсээр байна.  Асуудлыг нэхэн  санаваас, өнгөрсөн оны   долдугаар   сарын 3-нд ССАЖЯ-наас   Дорнод   аймагт тендер    зарласан.    Ингэхдээ П.Алтангэрэл  ууган  хүүдээ  тус аймагт хийх барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх тендерийг бүхэлд нь бэлэглэчихсэн гэхэд болно. Тус  аймагт  зарласан тен дерт   ССАЖЯ-ыг   төлөөлж Н.Энхтүвшин гэрээнд  гарын үсэг зурсан. Н.Энхтүвшингэгч  нь  П.Алтангэрэл  даргын найзынх   нь   хүү   гэх   яриа   ч байгаа.    Үүнийг  хүний,  өөрийн гэлтгүй  танил  талаа ашиглаж, тендер  авсан  гэхгүй  юм  бол өөр юуг хэлэх вэ.

Уг нь төрийн алба гэдэг  танил  талаа харж,эрх мэдлээр далайлган хийдэг ажил    биш. Төрийн гэдэг утгаараа  шат  шатандаа   бүх зүйл тодорхой, хуулийн хүрээнд хийх учиртай. П.Алтангэрэлийн өөрийнх нь хэлснээр үнэхээр өндөг   шиг өөгүй төрийн албан хаагч уу  аль   эсвэл буруу   замаар   будаа   тээгээд эхэлчихсэн  гэмтэн  үү  гэдгийг хууль хяналтын байгууллага нь тогтооход л болох биз. Ер  нь П.Алтангэрэл гэгч эрхэм хэн бэ. Товчхондоо, тэрбээр Дорнодын засаг ноёноос УИХ-ын гишүүний сэнтийд хүртэл суугаад амжсан хүн. Харин өнгөрсөн сонгуулиар өвдөг   шороодсон.Ингээд   л ССАЖЯ-ны Төрийн нарийн бич-гийн  дарга  гэх  албан  тушаалд буусан  хэрэг.  Угтаа  салбарын сайд  нь  түүнд  дургүй  гэх  жиг жуг   яриа   бий.   Яалт   ч   үгүй “Алтангадас”-ын фракцийнх буюу  Н.Алтанхуягийн  хүн  учраас   энэ   сэнтийд   заларсан гэдэг юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих