Ураг садны баяр

527-1390792101imagesСайхан Монгол оронд минь Cap шинийн баяр ирлээ. Манай оронд ураг садны хэмжээнд тэмдэглэдэг цорын ганц баяр юм даа. Улсын баяр, Март, Шинэ жилийг найз нөхөд, гэр бүлийн хэмжээнд тэмдэглээд өнгөрөөчихдөг бол Цагаан сараар ураг төрлүүдээрээ орж, гарах үүрэгтэй.

 

Ахмад буурлууддаа очиж амар мэндийг нь асуудаг уламжлалаар нэвт амьсгалсан, ёс төр ихтэй сайхан баяр. Айл бүр амар амгалан, элбэг дэлбэг хэдэн өдөр шинэлж хүн гаднаас ирэх бүрт дахин эхэлдэг ийм баяр хорвоод өөр байхгүй. Хүн бүр ёс төрөө дээдэлж, хямсгар, цэрвүү нэг нь ч ёс төртэй болчихсон явах нь сонин.

 

Айл хотол, ах дүүсээрээ уулзаж учирч жарган цэнгэлдэнэ. Хааяа боддог юм. Хотжиж, улам бүр завгүй болсон өнөө үед ураг төрлөөрөө бууж мордох нь ховордсон. Цагаан сараас бусад үед хэрэв цугларах шалтаг гарсан бол тэр нь хэн нэгнийх нь оршуулга л байдаг.

 

Тийм болохоор ах дүү, амраг садангийнхаа элбэг дэлбэгийг харж баясах жаргалт боломж ч гэж болмоор. Үүнийг урьдаас харсан өвөг дээдсийн минь өв гэлтэй. Буурал жил мордож буянтай жил ирж байна. Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.
Ж.Энх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих