Гэр бүл салж сарнихад юу нөлөөлдөг вэ?
Сүүлийн үед гэр бүл салалт нь нийгмийн хэвийн нэг үзэгдэл болж хувирсан нь хэн хүнд илэрхий болсон биз ээ. Янз бүрийн таагүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас гэр бүл салдаг.
Тухайлбал:
• Үл итгэлцэл,
• Үл ойлголцол,
• Хардалт,
• Урвалт,
• Эхнэр нь нөхөртөө эсвэл нөхөр нь эхнэртээ сэтгэлгүй байх,
• Нөхөр нь архи дарс ууж агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зовоох,
• Сексийн тал дээр асуудалтай байх,
• Гэр бүлийн амьдралд эцэг эх нь хөндлөнгөөс хэт их оролцох,
• Бие биенээ сайн таньж амжаагүй байтал гэр бүлийн амьдрал зохиох,
• Үзэл бодол, зан ааш таарч тохирохгүй байх,
• Өссөн орчин харилцан адилгүй байх,
• Хүүхдийн асуудлаас болж суухаас өөр аргагүй байдалд хүрэх,
• Найз нөхөд болон өөр хэн нэгний ятгалга, худал үнэн ярианд автах гэх мэт.
Ер нь насан туршийн хань ижлээ сонгож гэр бүл болно гэдэг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдчих асуудал биш тул маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Учир нь таны ирээдүйн амьдрал таны гарт гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Иймд эхнэр нөхөр болох хүнээ сонгохдоо аль болох удаан үерхэж нөхөрлөж байж шийдэх нь хамгийн зөв алхам юм.
Эцэст нь хэлэхэд: “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ” гэдэг үг байдаг шүү дээ.
URL: