Зөөврийн усанд орсон MCS-ийн ВИВА СИТИ хорооллыг “хаяд явсан ч чөтгөр шүглэхгүй” гэж оршин суугчид нь бухимджээ
“Дэлгүүрт хүртэл талх ингэж зарагддаггүй” гэж чанаргүй хямд материалаар унтаад сэрэхийн хооронд босгочихсон хэдхэн жилийн настай хөөсөн барилгуудаа MCS- ийн Ж.Оджаргал холливүүдийн хотхонтой зүйрлэж “тэнэгтсэн”.
Бөгс эргэх зайгүй муурын байшин шиг юм эвлүүлчихээд бүрэн тавилагатай гэж хужаагийн бараа шахсан MCS-ийн ВИВА СИТИ хороолол “Залуусын” гэхээсээ илүүтэй залуу хүний зорилго зүрхийг мохоосон гэж болно.
MCS-ийнхэнд итгэх итгэлээ ингээд өндөрлөсөн дээр. Цааш нь юу ч ярихав… Ганцхан зуны бороонд тараа таниулсан ганган барилгууд нь хөхөө өвлийн хүйтэнд халаалтаа тасалж нялх нойтон хүүхэдтэй олон айлыг зутраасан дээрээ байрны оршин суугчдыг тарвага болгох нь хэрээс хэтрэв.
Ашиглалтанд орсноосоо хойш хэд хэдэн удаа ус нь тасарч байсан ВиВа Сити хорооллын оршин суугчид цагаан ногоон сар болох гэж байгаа баярын бэлтгэлийн энэ өдрүүдэд зөөврийн устай зутарсан гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүтэн хоёр хоног усгүй өнжсөн хорооллын оршин суугчид зөөврийн усаар ам чийглэсэн сурагтай. Энэ талаар байрны оршин суугчид цахим хэвлэлээр гомдлоо илэрхийлж “Ж.Оджаргал гэдэг хулгайчийн олон хүн хулхидсан хоол нь яаж хоол болж шингэдэг байнаа. Энэ байрыг нь заръя гэсэн ч хүн авахгүй, хаяд явсан ч чөтгөр шүглэхгүй” гэх зэргээс бухимдсан байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: