Троллейбус тасалбарын үнээ 400 төгрөг болголоо
Цахилгаан тээвэр компанийн троллейбус энэ сарын 25-наас эхлэн зорчих тасалбарын үнээ 200 төгрөгөөр нэмж иргэдэд 400 төгрөгөөр үйлчилж эхэллээ.
Тус компанийн холбогдох хүмүүстэй утсаар холбогдон энэ талаар тодруулахад, энэ сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн тээврийн газраас тасалбарын үнээ 400 төгрөг болго гэсэн чиглэл өгсний дагуу энэ сарын 25-наас буюу бямба гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн аж.
Харин өнөөдөр Цахилгаан тээвэр компани Нийслэлийн тээврийн газартай хийсэн гэрээгээ шинэчлэн хийх гэнэ.
URL: