ТОЛГОЙН ӨВДӨЛТИЙГ ЭМЧЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГУУД
Толгойн өвдөлт олон шалтгаантай. Халдварт өвчин, үрэвсэлт өвчин \дунд чихний үрэвсэл\ , Сэтгэцийн эмгэг, нүдний даралт ихдэх, тархины мэдрэлийн үрэвслүүд, ядарснаас болж хийгээр өвдөх, цусын даралт ихдэснээс, мөн бэртэл гэмтлээс болж өвддөг.
Эмчилгээний зарчим:
- Өвдөлтийг намдаах
- Үндсэн өвчнийг эмчлэх
- Ямар махбодь дийлэнх байгааг анхаарч эмчилнэ. Үүнд хий махбодь, шарын махбодь гэдгийг анхаарч хийгээр толгой өвдөх үед хийг дарах цагаан тан, сожид, задь 5 гэх эмнүүдийг хэрэглэнэ. Идээ ундааны хувьд хийг дарах сүүтэй, шар будаатай, шар тостой цай уух, хонины махаар банштай шөл хийж уух зэрэг бүлээн шимтэй идээ ундаа өгч, даарахгүй дпулаан, сэтгэлд тохирсон орчинд байвал сайн.
URL: