Орос улс Өмнөд туйлын жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй
МОСКВА. /Interfax/. Орос улс ч гадаадын компаниудын адилаар Өмнөд туйлын жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгчийн цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан зөвлөх Александр Бедрицкий мэдэгдлээ.
“Өмнөд туйлд бид судалгаа хийхээс гадна жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Бид хууль эрхзүйн шаардлагатай орчныг бүрдүүлсэн. Өмнөд туйлын аялал, жуулчлалын олон улсын холбоонд Оросын нэг ч компани элсээгүй буйг би давтан хэлмээр байна” гэж тус бүс нутагт явуулж байгаа Оросын судалгааны ажлын талаар хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мэдэгдсэн юм.
Оросын жуулчид тус бүс нутгаар аялах маш их сонирхолтой байгаа тул бид өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид Өмнөд туйлыг анх илрүүлсэн гэж ерөнхийлөгчийн зөвлөх хэлжээ.
“ Бидний өвөг дээдсийн нээсэн Өмнөд туйлын эх газрыг манай иргэд сонирхох нь лавтай” гэж тэрбээр хэлсэн байна.
Л.Урангуа
URL: