Ахмад дайчдад 35 сая төгрөгийн батламж гардуулав

ahmad_daichin-middleСар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ХАХНХЯ-наас дайнд оролцсон зургаан ахмад дайчдад орон сууцны дэмжлэгт зориулсан нэг удаагийн мөнгөн тусламж олгох батламжийг өчигдөр гардууллаа.

Засгийн газраас “Ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 198 дугаар тогтоолыг батлуулж мөрдсөн, 2013 оны Улсын төсөвт 30 ахмад дайчны орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох нэг тэрбум 50 сая төгрөгийг  тусган батлуулсан байна.

Өмнө нь 2013 оны тавдугаар сарын 9-нд Агуу их чөлөөлөх дайны түүхт ялалтын 68 жилийн  ойгоор 21 дайчинд, долдугаар сарын 9-нд Улсын баяр наадмаар дөрвөн ахмад дайчин, нийт 24 ахмад дайчин болон тэдний ар гэр, үр хүүхдүүдэд орон сууцны дэмжлэгт зориулсан нэг удаагийн мөнгөн тусламж бүхий 35 сая төгрөгийг олгосон байна.

Ж.Өөдлөн


URL:

Сэтгэгдэл бичих