Х.Наранхүүгийн нэр төр гурван тэр бумаар үнэлэгдэв

“Мон-Уран” компанийн Х.Наранхүүг бага насны охидыг биег нь үнэлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулж Х.Наранхүүгийн өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр тухайн мэдээллийг  ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг батлаад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “Мон-Уран” компанийн захирлын нэртэй өөр хүн дээрх хэрэгт холбогдсон байсныг хэлсэн юм. Түүнчлэн энэ мэдээллийг гаргасан хэвлэлийг шүүхэд өгөх төдийгүй гурван тэр бум төгрөг нэхэмжлэхээ мэдэгдлээ. Энэ мэдээллийг хийх үеэр “Мон-Уран” компанитай холбоотой өөр олон сөрөг мэдээлэл гарч байгааг сэтгүүлчид тодрууллаа. Түүний нэг нь Соёл амралтын хүрээлэнд тус компанийн нэр дээр баригдсан барилгыг асуудал байсан. Үүнд  “Мон-Уран” компанийн өмгөөлөгч Б.Батбилэг “Соёл амралтын хүрээлэнгээс “Манай хашаанд баригдсан барилгыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга буулгах тушаал гарахгүй байна. Энэ нь хууль бус” гэсэн нэхэмжил ирүүлсэн юм. Үүнийг анхан болон давж заалдах шүүх хурлаар шүүгээд Соёл амралтын хүрээлэнгийн газрын талд шийдсэн. Харин хяналтын шатны шүүх хэргийг хянаад зарим асуудлыг тодруулах шаардлагатай хэмээн хойшлуулсан байгаа. Соёл амралтын хүрээлэнгийн газар төрийн мэдэлд байх үед манай компани гэрээ хийж, барилга барисан газрыг хуулийн дагуу авсан. Гэтэл  “Соёл амралтын хүрээлэн” гэдэг компани фаркыг хувьчилж авсныхаа дараа шүүхэд ийм нэхэмжил гаргаад байгаа юм. Үүнийг хяналтын шатны шүүх хянаж үзээд газар өмчлөлийн асуудлыг дахин тодруулхыг шүүхэд даалгасан” гэлээ. Мөн шарга азрагыг банкны барьцаанд тавьсан. Дүнжингарав худалдааны төвийн  барилгы ажил зогссон гэх зэрэг үндэслэлгүй мэдээлэл гадуур гарах босныг хэлж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих