Б.Эрдэнэцог : Цагаан сар /яруу найраг/

d2859ae1826ac420big

Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар

Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар

Нас буян нэмсэн хийморийн хишиг сар

Цас мөс  ханзарсан монголын цагаан сар

Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр

Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр

Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр

Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр

Жаргалаараа зовлонгоо нууж бэлэгшээдэг

Жам ёсоо дагаж жудгаа дээдэлдэг

Ямар байгаагаа ойндоо нэг саначихдаг

Яах ийхээ өөрийнхөө ухаанд  нэг сануулчихдаг

Морин дээр суусан дэлхийн эзэн таны

Мөрөө гаргасан дундад зууны эцэг таны

Цадиг түүх ёс заншил нь урсан хөврөх

Цахиур хагалж явсан монголчууд бидний

Цайлж ундлах сар билгийн цагаан сар

 

Б. Эрдэнэцог


URL:

Сэтгэгдэл бичих