Хунтайж Н.Давааням дааганы зүрх сугалаагүй

1916e8aedb1fe34dgreatЧингис хааны академийн тэргүүн, “Хунтайж” П.Давааням өнөөдөр өөрийг нь гүтгэсэн мэдээллийг няцааж хэвлэлийн бага хурал хийлээ.

Тодруулбал энэ сарын 20-нд нэгэн сайтад “Хунтайж П.Давааням дааганы зүрхийг амьдаар нь сугалж, уул тахив” хэмээх гарчигтай мэдээ гарсаныг тэрээр ор үндэсгүй гүтгэлэг гэж мэдэгдэв.

Зарим нэг шооч нөхдийн хэлснээр “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн П.Давааням гуай “Би одоогоос таван жилийн өмнө Чингис хааны гүн ухааныг түгээн дэлгэрүүлж эхэлсэн эрхэм дээд бүрэн эрхт хунтайж. Энэ сарын 20-нд намайг дааганы зүрхийг амьдаар нь сугалж уул тахисан гэх ор үндэсгүй гүтгэлэг явуулж улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гүтгэлэгт дор нийт 44 хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Биднийг хэвлэлийн бага хурал хийнэ гэхэд тэрхүү гүтгэлэгээ яаралтай авсан байгаа” гэлээ.

Мөн тэрээр өөрийг нь болон академийнх нь гишүүдийг удаа дараа хавчин гадуурхсаныг баримттайгаар хадгалж байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд олон улсын шүүхэд хандах бодолтой байгаа гэнэ.

А.Анар


URL:

Сэтгэгдэл бичих