Олон улсын зартай гэмт хэрэгтнийг францаас албадан гаргахаар боллоо

1photo_72097-pic510-510x340-28661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Казахстаны төрийн түшээдийн нэг байсан өдгөө олон улсын зартай луйварчин болсон Мухтар Аблязовыг Франц улсаас хөөн гаргах шийдвэр гарсан байна. Москвагийн шаардлагаар түүнийг ОХУ юмуу Украйн улсад шилжүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Эл шийдвэр хэвлэл мэдээллийнхний анхаарлаас гадуур үлдээгүй юм. М.Аблязовын өмгөөлөгчид, түүнийг эрхийг хамгаалагчид энэ шийдвэрийг мушгин гуйвуулж байгаа бололтой. Мухтар Аблязов ОХУ болон Украйнд мөнгө угааж, их хэмжээний мөнгийг оффшор дансанд байршуулсан ажээ. Ийм учраас эдгээр улс орнууд түүнийг албадан гаргаж өгөхийг шаардсан билээ. Түүнчлэн М.Аблязовын хамсаатнууд Кипр, Унгар, Латви зэрэг орнуудад ч мөрдөн шалгагдаж байгаа юм. Гэвч мөнгөтэй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хэцүү байдаг гэдэг энэ хэргээс харагддаг. Казахстаны БТА банкнаас 6 тэрбум ам.доллар завшсан хэргээр мөрдөн шатгагдаж байгаа М.Аблязовын өмгөөлөгч Бруно Ребсток Франц улсын шийдвэрийг эсэргүуцэж, улс төрийн дарамт үзүүлсэн байж болзошгуй ба энэ нь ардчилсан улсад түгшүүрийн дохио болсон төдийгүй Франц улсын шүүх, хууль цаазын нэр хүндийг буруулсан хэрэг гэж үзжээ. Франц улсын шүүх М.Аблязовыг албадан гаргах шийдвэр гаргахдаа эрх зүйн учир зүй, баримт сэлтийг огт анхаарч үзээгүй гэж мэдэгждээ. Энэ мэдэгдэл нь Францын болон өнгөрсөн онд МАблязовт хорих ял оноосон Лондонгийн шүүхийн шийдвэрт үл ойшоосон хэрэг юм.Өнгөрсөн онд МАблязовын эхнэр Алма Шалабаеваг Итали улсаас албадан гаргах шийдвэрийг ч эсэргүүцэж дээрх бүх шийдвэр Казахстан улсын захиалга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар Казахстан улс Европын холбооны нутаг дэвсгэр дээр АНУ гуравдагч орнуудыг дарамталж байгаатай адил нөлөөлж байна хэмээжээ. Францын шүүхийн шийдвэр Казахстаны төрийн захиалгаар гарсан. Астана удахгүй бүх европыг атгаж ОХУ, Украйныг Казахстаны заавраар явдаг болно гэсэн санааг илэрхийлжээ.

Мухтар Аблязов гэмт үйлдлээ хаацайлахын тулд хэргээ улс төржүүлж өөрийгөө улс төрийн золиос мэтээр харагдуулахыг хичээж байгаа юм.Гэвч МАблязовын олон жил үргэлжилсэн улс төрийн ээлжит шоу олон нийтийг залхааж байгаа төдийгүй
төдийлөн үр дүнд хүрэхгүи хэмээн олон улсьга шинжээчид үзэж байна. Энэхүү “жүжгийн” гол утга санаа нь МАблязовын аз жаргалтай амьдралыг булаагч буруутнаар нь Казахстан улсыг нэрлэж байгаа юм. Тус улсын улс төрийн сөрөг хүчний зүтгэлтнүүдийн нэг учраас хавчиж хяхаж байна хэмээн өөрийгөө өмгөөлдөг байна. Анх түүний хууль бус үйлдлүүдийг Казахстан улсын хууль тогтоох байгууллагынхан илрүүлж байв. Тэрээр төрийн өмчит банкнаас 6 тэрбум ам.долларыг хувьдаа завшсан нь тогтоогдсон. Харин Казахстаны зүгээс түүнийг баривчилж, торны цаана суулгахаас илүүтэйгээр улсад учруулсан хохиролыг барагдуулахыг шаардаж байгаа билээ. Түүний хойноос хамгийн их идэвхтэй хөөцөлдөж байгаа газар бол БТА банк. Энэ банкны хөрөнгө оруулагчид болон хадгаламж эзэмшигчид нийтдээ 6 тэрбум ам.долларын хохирол үзээд байгаа юм. Өмнө нь МАблязовын хэргийг Лондонгийн шуүх хянан үзэж түүнд 2 жил хорих ял оногдуулж байжээ. Харин М.Аблязов өөрийнхөө хэргийг хаацайлах үүднээс өөрийгөө улс төрийн золиос хэмээн мэдэгдсээр байгаа юм. Тэрээр Казахстаны сөрөг хүчний нам эвслийг санхүужүүлж байсан учраас БТА банкнаас завшсан мөнгөнийхөв төлөө хариуцлага хүлээхгүй гэжээ. Түуний хэлснээр Лондонгийн шүухийн шийдвэр Казахстан улсын захиалгат шийдвэр байсан ажээ. Энэ мэтээр янз бүрийн мэдэгдэл хийж, шат шатнн шүүхийн шийдвэрийг давж заалдан хэргийг сунжруулж байсан МАблязов Францын шүүхийн шийдвэрийг давж заалдан, мөрдөн байцаалтыг суижруулах оролдлогуудыг хийсээр байгаа юм. Өмнө нь Лондонгийн шүухийн шийдвэр гарах хүртэл мөрдөн байцаалтыг сунжруулсаар байсан. Гэвч эрүүл саруул ухаан ялж шүүх шударга шийдвэр гарсан юм. Өөрөөр хэлбэл хэрэг хинсэи бол хариуцлага хулээх ёстой гэдэг зарчим үйлчилж байна. Гэвч МАблязов мэтийн хүмүүс хүний эрхийн гэх нэртэй байгууллагуудыг санхүүжүүлж өөрсдийн уйл хэрэгт дуу хоолой болгон ашигласаар байгаа билээ. Асуудал болгоныг улс төржүүлж, хууль зүйн рдэслэлүүдийг үгүйсгэн, хуулийн системийг дарамтлан олон нийтийг төөрөгдүүлж байдаг юм.
Х.БАТ-АМГАЛАН

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих