Л.ЭРДЭНЭ-ОЧИР: «БОЛОР ЦОМ-ЫГ ДАРАА ЖПЛЭЭС ЗОХИОХГҮЙ ГЭДЭГ ХУДЛАА БАЙЛГҮЙ ДЭЭ

erdeneochir-middle

 

 

 

 

 

 

 

 

-Есөн цагаан тэмээнд 900 ном ачаад загийн шугуй, манхан дунд хоноглоод сургуулийнхаа номын санд хүргэж өгнө дөө-

 

Жил жилийн яг өдийд “Болор цот”-ын дуулиан дэгдэнэ. Энэ жил хаана болох, эцсийн шалгаруулалтад ямар найрагч тунаж үлдсэн, шүүгчээр нь хэн ажиллах бол гээд лавлаж тодруулах зуйл тундахгуй их байдаг юм. Тэгвэл энэ жилийн “Болор цом” Өвөрхангай аймагт энэ сарын 25 буюу ирэх бямба гаригт болох тов нь гарчээ. Яруу найргийг амьдралаа болгосон энэ урлагт шимтэх тумний болзох цэг нь Арвайхээр хот аж. Энэ наадмыг 1983 оноос зохиогдсон гэж үзвэл 31 дэх жилтэйгээ золгож байгаа. Үунийг дагаад “Болор цом”-ын эргэн тойрны үйл явдал улам баяжиж, тэр хэрээр шинэ, содон, сонирхолтой мэдээлэл ундарч байдаг юм. Өчигдөр МЗЭ болон Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

 

-”Болор цом” болох гээд та хэд хөлтэй л байна уу. Бодвол танай өрөө зочин ихгэй байгаа биз?

-Ах нь одоогоор ажил дээрээ очоогүй байна л даа /өчигдөр 9:10 цагт /Гэртээ буузныхаа мах татаад сууж байна /инээв/. Ерөнхийдөө манайх ойрын үед хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Наадам энэ жил Өвөрхангай аймагт болох юм. Маргааш / өнөөдөр/ өглөө 8:00 цагт нэгдсэн журмаар автобусаар хөдөлнө гэсэн манай хэд.

-Та явна биз дээ?

-Тэгэлгүй яахав.

-Энэ жилийн наадам Өвөрхангай аймагт болж байгаа болоод тэрүү зарим хэвлэлээр нутгийн охин нь түрүүлнэ гэсэн мэдээ яваад байна. Бас яруу найрагч Б.Ганзулыг түрүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулчихаж?

-Нутгийн охин гэж Ичинхорлоо юу. За юу гэж тийм зүйл байдаг юм. Өмнө нь шалгаруулахгүй шүү дээ. Наадам болдог ном журмаараа л болно.

-Тийм яриа л гараад байна даа. Ингэхэд шүүгч нараа яаж томилдог юм бэ. Жишээ нь та шүүгчээр ажиллах уу?

-За тэрийг хэлж мэдэхгүй байна. Шүүгч нарыг урьдчилж хэзээ ч томилдоггүй шүү дээ. Яг “Болор цом” болохын өмнө тэр тэр шүүгчээр ажиллана гээд нэр заачихдаг юм.

-Энэ жил та хэнийг түрүүлэх бол гэж бодож байна?

-Сайн залуус бий бий. Тэр энэ гээд яах вэ.

-Бас таныг нутгийнхаа номын санд есөн цагаан тэмээгээр ном залах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр ямар учиртай юм бэ?

-Өө чи тэрийг мэдчихсэн үү. Тэр чинь ийм учиртай байгаа юм. Би төрөлх сумынхаа сургуулийн номын санд ном ханднвлах гээд. Манай аймгийн тэмээннй баяр ирэх сарын 14-нд болох юм. Тэгээд маргааш нь би есөн цагаан тэмээнд номоо ачаад замдаа загийн шугуй, манхан дунд хоноглоод сургуулийнхаа номын санд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах гээд байгаа юм. Бэлтгэл ажилдаа орчихсон байна.

-Их гоё арга хэмжээ болох байх аа. Заавал тэмээгээр ном зална, тэгээд есөн цагаан тэмээ гэхээр ойрд дуулдаагуй гоё мэдээлэл санагдаад байна?

-Тийм байна уу /инээв/. Би бодоод л явсан юм. Миний энэ ажилд манай аймаг болон сумын Засаг дарга их туслаж байгаа. Манай сумын Засаг дарга Ганзориг гэж залуу бий. Ном залах тэмээнүүдийг бэлтгэж байгаа. Тэгсэн ачаа ачих хом, шат, бамбай гэдэг зүйл ховор больчихсон юм байна. Миний энэ арга хэмжээг яг энэ үеэр зохион байгуулах болсон бас нэг шалтгаан нь жил болгон манай аймаг тэмээний баяр гэж хийдэг юм. Хэдэн тэмээ уралдаад, тэмээн поло зохион байгуулаад өөр үзэж харах зүйл ховор. Харин энэ жил үүнийг арай шинэлэг болгох санаатай дээрх арга хэмжээг зохион байгуулж байна.

-Арга хэмжээнд таны найрагч андууд оролцоно биз. Нийт хэдэн ном аваачиж өгөх вэ. Есөн тэмээнд ачина гээд тооцвол овоо их ном болно биз?

-Тэгэлгуй яах вэ. Миний тооцоолсноор 20 гаруй хүн оролцоно. Эхлээд тэднийг аймгийнхаа дараа нь сумынхаа ард түмэнтэй уулзуулна. Номын хувьд 900 ном аваачиж өгнө. Энэ мэдээг сонссон андууд маань номоо бэлэглэж байна. Дэлхийн шилдэг, сонгодог уран зохиолын номыг худалдаж авч байна. Ер нь их сайхан арга хэмжээ болно.

-Нээрэн “Болор цом” наадмыг энэ жил зохион байгуулаад дараа жилээс зохиохгүй гэсэн мэдээлэл байна?

-За арай үгүй байлгүй дээ. Би огт сонсоогүй юм байна. Худлаа байх.

 

2003 онд Заг шулгээрээ “Болор цом”-ын эзэн болж байсан А.Эрдэн-Очир найрагчтай ийн хөөрөлдсөн юм. 1990-ээд оны үед Монголын яруу найрагт цахиур хагалан орж ирсэн тэрбээр ойрын уед “Сүн улсын яруу найраг” нотыг бутээхээр ажиллаж буй. Мөн богино өгууллэгийн их мастер гэгддэг байсан Жагдалын Лхагвын өгүүллэгийн түүврийг гаргахаар бэлтгэж байгаа тухайгаа ч өгүүлсэн.

 

Л.Оюунгэрэл

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих