200 орчим сая ам.долларын зээл олгохоор болов

1011090018

Олон улсын санхүүгийн корпорациас Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн аж. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй  эмэгтэйчүүдэд  олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор зарим банкуудтай гэрээ байгуулсан юм байна.

Түүнчлэн Монголын нийт аж ахуйн нэгжүүдийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд үүрч явдаг.

Тиймээс хувийн хэвшилд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эзэмшлийн хувь хэмжээ өндөр байгаа хэдий ч тэдэнд олгодог банкны зээл харьцангуй бага байдаг ажээ.

Иймээс нэмэгдүүлэх арга хэмжээнд Олон улсын санхүүгийн корпораци анхаарал хандуулж эхэлжээ.   Нийтдээ 10 мянга гаруй  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  200 орчим сая ам.долларын зээл олгохоор болсон аж.


URL:

Сэтгэгдэл бичих