А.Түмэн-Өлзий: Надад хүнийг эд хөрөнгөөр нь дүгнэх хүмүүжил байхгүй

1393586_518461241578994_979045714_n7666670132013-10-07-10-11[www.urlag.mn]

Оны өмнхөн “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж олны хүртээл болоод байгаа дуучин  А.Түмэн-Өлзий  “Хүүхнүүдийг ямар чанарын цүнх барьснаар нь шинждэг” гэсэн түүний тухай ташаа мэдээлэл  ам дамжсан эмзэглэж харуилт өгчээ.

Тэрээр: “Намайг хүүхнүүдийг барьсан цүнхээр нь дүгнэдэг гэсэн мэдээлэл гарсан байсан. Би тэгж хүнийг барьсан эд зүйлээр шинждэг хүн биш миний талаар худал мэдээлэл бичээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй гэдгийг мэддэг, ёс зүйтэй байх хэрэгтэй. Би тийм ярилцлага өгөөгүй. Хүмүүсийг өнгө мөнгөөр нь дүгнэдэггүй. Хүнийг гартаа барьсан цүнхээр нь дүгнэдэг хаанахын ёс байдаг юм. Надад хүнийг эд хөрөнгөөр нь дүгнэх хүмүүжил байхгүй” гэжээ


URL:

Сэтгэгдэл бичих