Говь-Алтайн дахин сонгууль МАН-ын шинэ удирдлагад дүн тавилаа
МАН-ын шинэ удирдлага бүрдээд багагүй хугацаа өнгөрлөө.
Харамсалтай нь шинэ бодлого, алхам огтхон ч хийгдэлгүй өдийг хүрлээ гэж хэлэхэд болно.
Тус намын дарга М.Энхболд ажлаа авмагцаа “Үндэсний зөвшилцөл” гэх санаачлага гарган, улс төрийн намуудыг нэгтгэхийг хүссэн ч нааштай үр дүнд ер хүрээгүй байна.
Үүнээс хамгийн аюултай нь саяхан болж өнгөрсөн Говь-Алтай аймгийн дахин сонгууль байлаа.
Сүүлийн 20 жил болж өнгөрсөн бүхий л сонгуульд МАН-д саналаа өгсөөр ирсэн Говь-Алтайчууд энэ удаа АН-ыг олонхи болгосон юм.
Гэтэл энэ тухай хамаг л нөөц бололцоогоо дайчилж, УИХ-ын гишүүдээ ажиллуулан байж ялагдсан МАН-ын удирдлагууд ямар ч дүгнэлт хийхгүй суугаа нь харамсалтай.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын шинэ удирдлагын нэр хүнд зөвхөн иргэдийн дунд төдийгүй намын гишүүдийнхээ дунд ч тааруу байгаа аж.
Мөн МАН-ын шинэ удирдлагуудын ажлын чадамжийн асуудал ч гол нөлөө үзүүлсэн нь нууц биш юм. Юутай ч Говь-Алтайн дахин сонгууль МАН-ын шинэ удирдлагад муу дүн тавилаа.
П.Мандах sonin
URL: