Траншейнаас 30 орчим насны эрэгтэй хүний цогцос

Homeless children in Mongolia

 

 

Энэ сарын 22-нд  Онцгой байдлын газарт “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны баруун талд траншейнд хүний цогцос байна” гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад хаяг, нэр,  нас тодорхой бус 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан байна. Цогцосыг траншейнаас гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Ер нь траншей болон дулааны худагт хүн унаж амиа алдах хэргүүд гарсаар байгааг НОБГ-аас мэдээлж байна. Өмнө нь түлэгдэж, амиа алдсан хэргүүд хэд хэдэн удаа гарч байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих