Жүжигчин Т.Хулан “талхчин” болжээ
Өвөө эмээгийнхээ гар дээр өссөн жүжигчин Т.Хулан арван жилд байхдаа их хүмүүжилтэй, даруухан охин байсан болоод ч тэрүү ганц ч удаа хайрын захиа авч байгаагүй гэдэг.Хайрын захиагүй хүүхэд насаа үдсэн айлын том охин тэрээр гэр орны ажилд багаасаа л суралцаж эмээ ээждээ тусалсаар өдгөө чамгүй нямбай эзэгтэй болсон.
“Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Т.Хулан маань гучин насны босгыг давж энэ сарын 21-нд төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэжээ.
Гарынхаа хоолоор гэрийнхээ халуун дулаан уур амьсгалыг улам нэмж байдаг жүжигчин бүсгүй маань жилдээ ганц тохиох төрсөн өдрийнхөө баярын ширээг энэ удаад өөрийн хийсэн амтат жимсний бялуугаар чимжээ.
Авъяаслаг жүжигчин бүсгүйн 31 насных нь төрсөн өдрийн хамгийн чамин бэлгийг мэдээж түүний хань “Go” студийн захирал Д.Галбаяр бэлэглэсэн бөгөөд чухам ямар бэлэг авснаа нууцалжээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: