Мисс Б.Бадамцэцэг “өмчлөгдөв”

603100_476098702450175_1255023786_n

 

“Хэцүү анги” киноны өсвөр насны охин Б.Бадамцэцэг гэнэт л “Монголын мисс” хэмээх нэр хүндтэй титмийн эзэн болж мэргэжлийн жүжигчид ч хүсээд олдохгүй түүхэн киноны дүр авч олныг алмайруулсан дээрээ нүцгэн зургаа дэлгэж түүний тойрсон ярианы сэдвийг улам халуун болгосон.
Мянганбаярын ээлжит амрагаар сенсацилуулахдаа огт эмзэглээгүй  тэрээр олон эрчүүдтэй нэр холбогдож, хормой хотны явдалд хүртэл зүүгдээд амжсан ч хайрын ханхүүгээ олсон гэдгээ өөрийн цахим хуудсандаа оруулсан фото дүрсээр баталдаг.
Тэгвэл халуухан хайрандаа умбаж жаргалын туяа хацартаа бутруулсан мисс маань жинхэнэ хайртайгаа учирсан гэдгээ баталж өөрийгөө “Шагайгийх” гэж өмчилжээ.
Азтай
эх сурвалж: www.fact.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих