Багануурын уурхай «Эрдэнэс МГЛ»-д шилжив

baganuur_uurhai-middle

Төр 51-ээс дээш хувийг нь эзэмшиж байгаа уул уурхайн компаниудын төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанийн харъяалалд шилжүүлж, эхлээд байгаа. Энэ хүрээнд “Багануур” ХК өчигдрөөс эхлэн албан ёсоор “Эрдэнэс МГЛ”-ийн салбар компани болж байна.

“Багануур” ХК нь анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зорилгоор байгуулагджээ. 1995 оны гуравдугаар сараас хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Одоо нийт хувьцааны 75 хувийг төр эзэмшиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХК-д шилжүүлснээр тус компанийн охин компани болж байгаа нь энэ юм.

“Багануур” ХК-ийн уурхай жилд дунджаар 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байна. Тус уурхай энэ жил 3.8 сая тонн нүүрс олборлож, “Шилдэг уурхай” болсон юм.

 

П.БУЛГАН

/Өдрийн шуудан/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих