Бооёог өрөвдөв..

Саяхнаас “Шинэ үе”-ийн Бооёо 200 саяын үнэтэй “LEXUS 570” хөлөглөж олны анхаарлыг татсан. Манайхан хардаж сэрдэж, таамаг дэвшүүлэхдээ гарамгай хүмүүс хойно. Бооёо бэлэн мөнгөөрөө авсан, үгүй лизиндсэн гэнэ гээд л янз бүрээр  ярилцах болов. Харин энэ яриатай зэрэгцээд түүний цэцэрлэгийн хүүхдээс идсэн боорцогных нь уутыг нэхсэн өрөвдөлтэй дүр төрх  телевизийн дэлгэцээр цацагдлаа. Түүнийг нь харсан нэгэн хөгшин “Тээр хэлээгүй юу. Жүжигчин ядрахаахаа рекламанд, загас үхэхээрээ торонд гэдэг байх аа. Тэр яг лизингээр авч л дээ хөөрхий” гэж хөөрхийлж  суусан  гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих