«МАКС ӨРГӨӨ» 16 ДАВХАР БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛӨӨР 21 ДАВХАР БАРИЛГА БАРЬСАН

1507666_679947435390610_1724755167_n_3

Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт баригдаж байгаа “Макс өргөө” ХХК-ийн барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан “Ланд Круйзер 200″ маркийн авто машиныг цөмлөн жолоочийнх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гарснаас хойш сарын хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг эрүүгийн хэрэгт сэжнгтнээр татан цагдан хориод байгаа юм. Харамсалтай нь, олныг цочирдуулсан эл хэргийн дуулиан өнөөдөр намжаад байгаа бөгөөд асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн яаж шийдэж байгаа нь нууц.

Иймээс бид энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа, нэмж хүн шалгаж байгаа эсэхийг хуулийн байгууллагынхнаас тодруулахыг хүслээ. Гэвч хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байна. Харин МХЕГ болон НЗДТГ-ын зарим албан тушаалтан энэ хэргийн хариуцлагыг “Макс өргөө” ХХК хүлээх ёстой гээд үүнийгээ хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байна.

Иймээс бид холбогдох байгууллагууд ямар үндэслэлээр ноён Д.Ганбаатарыг буруутгаж байгаа талаархи зарим баримтыг хүргэж байна.

Шалтгаан-1 “Макс өргөө” ХХК энэ барилгыг барихдаа 16 давхар хоёр орон сууц. хоёр давхар эмнэлэг гараашийн барилга барина гэсэн зургаар эскиз батлуулан улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авчээ. Гэтэл барилгаа барьж эхэлсний дараа 21 давхар болгож Барилга, хот байгуулалтын яамнаас холбогдох бүх зөвшөөрлийг нь дахин авсан байна. Уг нь анх барихдаа хэдэн давхар, ямар багтаамжтайг нь тооцон зураг төслөө гаргаж түүнийхээ дагуу зөвшөөрлөө авдаг юм байна. Гэвч ажлын дундаас барилгын давхрыг нэмсэн, салбарын яамнаас шаардлагатай бүх зөвшөөрлийг авч чадсан нь өнөөдөр олон хүний анхаарлыг татаж байгаа. Яагаад гэвэл анх батлагдсан зураг төслийг өөрчлөн нэмж таван давхрыг хэнээс ч эмээлгүйгээр барьж байгаа нь цаанаа хуульд нийцсэн үйлдэл байсан уу эсвэл үүний цаана авлига гээч зүйл нуугдаж байна уу, гэж асуухад хүргэж байна. Ямартай ч “Макс өргөө” ХХК Зураг төслийн хэлтэсгүй учраас Италийн компаниар барилгын зургаа хийлгэсэн юм билээ.

Шалтгаан-2 МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг тус барилгын угсралтынажлыг магадлал хиигдээгүи зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж- барьж байгаа нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдөр барилгын ажлыг түр зогсоосон гэдгээ хэлж байгаа юм. Гэтэл улсын байцаагчийн акт гарчихаад байхад “Макс өргөө” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа нэг ч өдөр зогсоогоогүй бөгөөд харин ч хурдан дуусгахаар шуурхайлан ажиллаж байгаад хүний аминд хүрсэн гэдгийг хөндөж байна. Уг нь МХЕГ-ынхан “Макс өргөө” компанийн хууль бус үйлдлийг зогсоохоор, энэ асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандах гээд   бүх   бичиг   баримтаа   бүрдүүлжбайсан юм билээ. Харамсалтай нь яг энэ үеэр хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Магадгүй хэрэв “Макс өргөө” ХХК-ийнхан улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлөө цаг тухайд нь арилгасан, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан бол идэр насны залуу хорвоогийн мөнх бусыг үзэж хүүтэйгээ уулзаж чадаагүй ээж хүний газар шар махтайгаа хатахгүй байсан болов уу. Тиймээс улсын байцаагчийн актыг үл тоон хууль бусаар уйл ажиллагаа явуулж байсан “Макс өргөө” ХХК эл хэрэгт 100 хувь хариуцлага хүлээх ёстой юм.

Шалтгаан-3 Барилгын материалыг дээш нь зөөдөг өргөгчийг Хятад улсаас оруулж ирсэн шинэхэн эд гэнэ. Гэхдээ хүний дээрээс унасан өргөгчийг ашиглахдаа мэргэжлийн компаниар угсруулах гэсэн заалт байдаг аж. Уг нь тус компани барилгын хойд талын заслыг хийхдээ утухайн өргөгчнйг мэргэжлийн компаниар угсруулсан ч урд талыг нь засах үедээ мэргэжлийн бус хүмүүсээр угсруулан ажиллуулж байсан нь дээрх харамсалтай явдлын гол шалтгаан болсон юм байна. Мөн “Макс” грушшйнхэн энэ барилгыг барих газраа хууль бусаар авсан тухай мэдээлэл байгаа. Тэгэхээр газраасаа эхлээд зураг төсөл, зөвшөөрөл нь хүртэл хууль бус энэ барилгын ослоос үүдэлтэй асуудалд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар яах аргагүй холбоотой. Бид мөн энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Д.Баярсайханаас тодруулахад “Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор зөвшөөрөл өгсөн тохиолдолд бид мэдээлэл өгөх үүрэгтэй” гэлээ. Тиймэзс энэ хэрэгт хэнийг сэжштнээр татан шалгаж, хэнд хариуцлага тооцох нь ч тодорхойгүй байгаа юм. Дахин хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэсэн шалтгаанаар инженер, туслах ажилтан нар ял аваад явах биш, хууль дүрмээ баримтлан ажиллаагүй, улсын байцаагчийн актыг ч юман чинээ бодохгүй хууль бусаар үйл ажиллгаа явуулж байсан хууль, дүрмэзс илүү эрх мэдэлтэй “Макс өргөө” ХХК хариуцлага хүлээх ёстой биз.

 

Л.ОДОНЧИМЭГ

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих