Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ

Өнгөрсөн жилийн наадмаар АНУ-д амьдран суудаг хэсэг монгол нөхөд нэгэн фермерээс хонь худалдан авчээ. Чингээд хол газар амьд хонь авч явснаас гээд газар дээр нь төхөөрчихсөн чинь худалдсан эзэн нь цагдаа дуудаад баривчлуулах юм болж. Цагдаа ирмэгц гурван монгол залууг фермерийн эзний гомдлын дагуу баривчлах гэжээ. Учир юун гэвэл, фермер эр, “Энэ гурван монгол залууд хонио худалдсан болохоос төхөөр гэж хэлээгүй” гэсэн аж. Харин монгол залуус хариуд нь “Бид худалдаж авсан учир яах нь бидний эрхийн асуудал” хэмээн бөөн маргаан дэгдсэн байна. Эцэстээ өнөөх залуус “Манай үндэсний баяр болж байгаа юм. Энэ баяраар хонь гаргаж иддэг уламжлалтай” гэж тайлбарлан байж арайхийж нэг торгуулийн ялнаас мултарсан аж. Энэ мэтчилэн хүний нутагт явахдаа дэг, журамтай нь сайн танилцаж мэдэхгүй бол алдаж, оносон монголчуудын алийг тэр гэхэв.

Монгол хүн махнаас гарна гэж

Эх сурвалж: Маш нууц


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих