Их хядалгын түүхийг давтахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй

images4040505055Хятад улсаас Израильд суугаа элчин сайд Гао Яньпин орон нутгийн цагаар 21-нд Израилийн “Иерусалим пост” сонинд “их хядлагын түүхийг давтахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Японы засгийн газрын милитаризмын замаар дахин замнах нь тун аюултай бөгөөд үүнийг дэлхий нийтээрээ анхааралдаа авахыг өгүүлэлд уриалж, мөн их хядлагын аймшигт түүхийг эргэн давтахыг үнэнч шударга, нинжин сэтгэлтэй хүмүүс хэзээ ч зөвшөөрөхгүй юм гэжээ.

Тус өгүүлэлд, Еврейн ард түмэн болон Хятадын ард түмэн дэлхийн Хоёрдугаар дайны эмгэнэлтэй түүхийг биеэрээ туулсан юм. Дайны дараа Германчууд түүхийн өмнө зоригтой буулт хийж, еврейчүүд болон Израильд хандан уучлалт гуйж, нацистын үзэл санааг туйлбартай арилгаж, түрэмгийллийн түүхээс ухаарал сургамж авснаа бодит үйл хэргээрээ харуулсан тул дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Харин Япон улс Токиогийн онц шүүхийн шийдвэрээр дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтэн хэмээн тогтоогдсон ялтнуудыг тахидаг “Ясукуни” сүмд мөргөл үйлдэж байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ясукуни сүмд мөргөл үйлдсэний дараа Хятад, БНСУ эрс дургүйцэл илэрхийлсэн юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон АНУ зэрэг орнуудын засгийн газар ч эсрэг байр сууриа илэрхийлсэн гэж тэмдэглэжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг үүнийг зайлшгүй маш их анхаарч, хориглох ёстой, эс тэгвэл Япон улс түрэмгийллийн замаар дахин замнаж болзошгүй юм. Бид үүнийг анзаараагүй мэт дуугүй сууж тэвчихгүй, их хядлагын түүхийг дахин давтахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн байна.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих