Худал нийтлэл гаргасан сайтуудыг Олон улсын шүүхэд өгнө
“Өөрийгөө “Би Чингисийн алтан ургийн хүн. Манай эмээ Бөртэ их ухаантай хүн байсан юм шүү дээ. Өвөө Есүхэйг татаарчуудад хорлогдсны дараа таван өнчин хүүхдээ тэжээх гэж мөн ч их зовсон доо” хэмээн ярьдаг П.Даваанямыг монголчууд андахгүй. Тэрбээр өөрийгөө доктор, эрдэмтэн, ерөнхийлөгч гэж нэрлээд зогсохгүй “Хунтайж” хэмээн өргөмжилдөг.
Гэвч түүнийг ямар хааны хүү, бас хэн түүнийг хунтайжаар тодруулсныг нь мэдэх хүн байдаггүй гэж болно. Харин тэрбээр хамгийн сүүлд уул хангайдаа дааганы зүрхээр тахил өргөснөөр твиттерт өнөөдрийн гол дүрийн баатар болж байна. Жиргээчдийн саналыг харахад олонх нь түүний тахилга ганц даагаар зогсоосой гэж хүссэн байлаа.”
Хэмээх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд цацагдсан. Энэ асуудлаар Чингис хааны дэлхийн академиас гүтгэлэг байсан хэмээн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:10 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болох юм байна.
URL: