Таиландын нийслэлд онц байдал зарлалаа

image044022-ноос эхлэн Бангкок болон түүний ойр оршид бүсэд онц байдлын хууль хэрэгжүүлэх бөгөөд 60 хоногийн хугацаанд хүчинтэй юм гэж Таиландын түр засгийн газрын дэд Ерөнхий сайд Чалерм Юбамрун 21-нд мэдэгдэв. Засгийн газрын эсрэг жагсагчдын Бангкокийг “бүслэх” үйл ажиллагаа 21-нд ч мөн үргэлжилсээр байна, жагсаалын үйл ажиллагаа Таиландын өмнөд нутагт хүртэл өргөжиж, өмнөд хэсгийн захиргааны олон албан байрууд жагсагчдад бүслэгджээ.

Чалерм хэлэхдээ,”Ардын ардчилсан өөрчлөлтийн комисс”-ын засгийн газрын эсрэг жагсаалын үйл ажиллагаа хүчирхийлэлд шилжсэн гэж түр засгийн газар үзээд, онц байдлын хууль хэрэгжүүлэх шийдвэр баталж, онц байдал зарлаж байна гэжээ.

Таиландын засгийн газрын эсрэг жагсагчдын удирдагч, “Ардын ардчилсан өөрчлөлтийн комисс”-ын нарийн бичгийн дарга Сутеп Таугсубан 21-нд жагсагчдыг удирдаж, Бангкокийн гол гол зээл гудамжинд жагсаал явуулсан байна. Мөн орой Сутеп хэлэхдээ, онц байдлын хууль үр дүнд хүрэхгүй, жагсагчид эцсийн ялалтад хүртэл тэмцсээр байх болно гэжээ.

\У\


URL:

Сэтгэгдэл бичих