Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбогдуулан МАХН хэвлэлийн хурал зарлалаа

МУБИС-ийн А байранд

10:00 цагт БШУ-ны сайд Л.Гантөмөр болон тус яамны газар, хэлтсийн дарга нар 2013 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ олон нийтэд тайлагнана.

 

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

11:00 цагт Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас МХАҮТанхим, МАОЭХолбоотой хамтран аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй хийх “Шилэн тендер-2″ уулзалт болно.

 

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт Чингис хааны дэлхийн академиас зарим цахим хуудаст нийтлэгдсэн “Дааганы зүрхийг амьдаар нь сугалсан нь” гэсэн нийтлэл гүтгэлэг байсан хэмээн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай  хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Толгойт өртөө”-нд

10:00 цагт Төмөр замын сэлгээний бүрэлдэхүүн, галт тэрэг авто тээврийн хэрэгсэлтэй удаа дараа мөргөлдөж осол зөрчил гарч, эрсдэл үүсгэж байгааг таслан зогсоох, тээврийн хэрэгслийн жолооч нарт гармын мэдлэг олгох зорилготой “Гармын аюулгүй ажиллагаа” үзүүлэх сургалт болно.

 

“Макс-21” худалдааны төвд

14:00 цагт Сар шинийн баярыг тохиолдуулан нээгдэж байгаа “Сонгинохайрханд үйлдвэрлэв-2014″ үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа болно.

МАХН-ын төв байранд

13:00 цагт Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, П.Ангараг нар мэдээлэл өгнө.

 

Ус цаг уурын хүрээлэнд

12:40 цагт Интернэтэд суурилсан телестудийн нээлт болно. Нээлтэд БОНХ-ийн С.Оюун сайд оролцоно.

Blue sky цамхагийн 3 дугаар давхарт

13:30 цагт “Монголд ногоон эрчим хүчний системийг хөгжүүлэх стратеги” хурал болно.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12:00 цагт Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

MN мэдээллийн төвд

11.00 цагт МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

5


URL:

Сэтгэгдэл бичих